1000 жор
Гоёымөө

"Гоёымөө" уралдаанд амжилттай оролцсон бүсгүйчүүддээ баяр хүргэе!

 

www.1000jor.mn жорын сайтын зүгээс нийт хэрэглэгчдийнхээ дунд, хоол хийх дуртай хүмүүстээ зориулан $500 долларын шагналын сантай жорын уралдааныг зарлаж байна.

Уралдаан хоол хийх дуртай хүн бүхэнд нээлттэй. Та сайтад бүртгүүлэн нэвтэрч ороод жор нэмэх товчыг даран оруулах жорынхоо эхэнд уралдаанаа сонгож өөрийн жорыг оруулна.

Таны жор дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй:

  1. Уралдаанд зөвхөн өөрийн хийсэн жороор оролцоно.
  2. Жорын орц бүрэн зөв бөглөсөн
  3. Үндсэн зураг болон алхамууд зурагтай
  4. Хийх шат дараалал болон үндсэн танилцуулга текст ойлгомжтой дэлгэрэнгүй байх
  5. Жорын сүүлчийн алхамын зураг дээр уг жорыг хийсэн хоолныхоо дэргэд www.1000jor.mn гэсэн бичигтэй хамт дарсан зургаа оруулсан байх /өөрийн хоолтой сэлфи байсан ч болно/

Ямар ч төрлийн хоолны жороор оролцож болно. Хамгийн сайхан, амттай, үзэмжтэй гоё жорыг бид шалгаруулах тул та оруулж буй жор дээрээ сайн анхаарч оруулаарай.

Нэг хэрэглэгч хэдэн ч жороор оролцож болох бөгөөд бид хамгийн их гоё үнэлгээ авсан 5 ялагчдад тус бүр $100 шагналыг олгох юм.

Уралдааныг дүгнэхдээ тухайн жорын ГОЁ буюу үнэлгээнд тулгуурлан үнэлнэ. 12-р сарын 24-ны 20 цагийн байдлаар хамгийн их гоё үнэлгээ авсан 5 ялагчыг шалгаруулна.

Та бүхэнд сарын хугацаа байгаа тул амжилт хүсэе!

 

Эхэлсэн огноо: 2015-01-07 15:24:19    Дуусах огноо: 2014-12-24 20:00:00