1000 жор
Өвлийн хүнсээ хэн сайн базаах вэ?

Энэхүү улирлын онцлогийг тохиолдуулан манай сайтын зүгээс нийт хэрэглэгч, хоол хийх дуртай хэн бүхний дунд нас хүйс, тоо харгалзахгүйгээр “Өвлийн хүнсээ хэн сайн базаах вэ?” гэсэн уралдааныг зарлаж байна.

Наадмын дараа намар гэгчээр хадлан, ургац хураах цаг ирж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо боловсорч байгаль эх бидэнд үр шимээ харамгүй дэлгэх цаг иржээ. Нэг л мэдэхэд тэсгэм хүйтэн өвөл хаяанд ирэх тул намрын энэ цагийг ашиглан өвлийн идэш, тэжээлээ нөөшлөн хадгалдаг жамтай билээ.

Энэхүү улирлын онцлогийг тохиолдуулан манай сайтын зүгээс нийт хэрэглэгч, хоол хийх дуртай хэн бүхний дунд нас хүйс, тоо харгалзахгүйгээр “Өвлийн хүнсээ хэн сайн базаах вэ?” гэсэн уралдааныг зарлаж байна.

Удирдамж

Уралдаанд ямар жороор оролцох вэ?

  • Уралдааны гол онцлог нь бүх төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, ургамал зэргээр өвлийн идэш тэжээлд зориулж даршлан хэрэглэж болох бүх жоруудаар оролцоно.

Уралдаанд тавигдах шаардлага:

  • Нэг оролцогч хэдэн ч жороор оролцож болно.
  • Тухайн жорныхоо онцлог, түүх, ач тус, хаанаас, хэнээс сурсан жор болох талаар дэлгэрэнгүй оруулна.
  • Жор нь алхмын зураг, ойлгомжтой тайлбартай байх ёстой /ямар нэгэн өөр тамга тэмдэггүй зөвхөн өөрийн жор, зургууд байх ёстойг анхаарна уу/
  • Уралдааны эцсийн хоолны зураг дээр 1000jor.mn гэсэн бичигтэй байх ёстой.

Уралдааны хугацаа:

2015 оны 8-р сарын 5-аас 9 сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Шалгаруулалт:

Онлайн талбарт буюу facebook –д хамгийн олон Like & Share цуглуулсан нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ. 

Шагналууд:

Та бүхний сонирхолтой жоруудыг хүлээж байна.
Танд амжилт хүсэе!

 

Эхэлсэн огноо: 2015-09-11 08:01:10    Дуусах огноо: 2015-09-10 18:00:00