1000 жор

Үс уналтыг зогсоож, өтгөрүүлэх шилдэг жор

04 сарын 25, 2017

119793

Үс сайхан бол зүс сайхан гэдэг яах аргагүй үнэн үг. Гэтэл үс унаж шингэрэх асуудал олон хүнд тохиолдож сэтгэл санааг зовоодог. Тэгвэл...

Үс уналт нь олон шалтгаантай бөгөөд буруу хооллолт, өвчний улмаас хэрэглэсэн эм тарианы нөлөө, жирэмслэлт, төрөлт, ядаргаа, сэтгэл санааны байдал, стресснээс болж үс их бага хэмжээгээр байнга унаж шингэрдэг. Шингэн үстэй бол гоо зүйн талаасаа ч таагүй харагддаг шүү дээ. Тэгвэл танд тус болох нэгэн аргыг хүргэж байна. 

Энэхүү бэлдмэлийг хийхэд хэрэглэх орц:

  • 3 хоолны халбага буцалсан царван /хатаасан царван байж болно/. Царванг эмийн сангуудаас хямд үнээр авч болно. 

  • 3 хоолны халбага буцалсан лаврын навч /6-9ш буцлаагүй лаврын навч байж болно/

  • 100 мл ус                           

 

Хийх заавар:

Лаврын навч, царвангаа буцалсан усанд хийж хутгаж таглаад 3 цагийн турш байлгана. Дараа нь шүршигчинд бэлтгэсэн уусмалаа шүүж хийгээд үсний угаар сайтар шүршиж түрхэж өгнө. Орой нь хэрэглэж унтаад өглөө нь үсээ угаагаарай. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

 

Ач тус: Царван болон лаврын навч нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд хүний үсний хуйханд гүн тэжээл өгөх олон төрлийн эрдэс бодис агуулсан байдаг тул таны үсний уналтыг зогсоож, өтгөрүүлэх ид шидтэй юм. Үр дүнгээ өгтөл энэхүү аргыг байнга хэрэглэж болно.