1000 жор
Нарийн боов , Америк , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
21

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Амтат Мокка бялууг гэрийн нөхцөлд хийж сураарай

Амтат Мокка бялууг гэрийн нөхцөлд хийж сураарай

Амтат бялууны нэгэн төрөл болох Мокка бялууг гэрийн нөхцөлд хийх хялбархан жорыг хүргэж байна. Мокка бялуу нь энгийн бялуунаас орц найрлагаараа ялгагддаг ба нунтаг какао, хар кофены найрлага орсон жороор хийдэг.

30 min

  1. 1

    Шарах шүүгээг 350С хэм хүртэл халааж бэлтгэнэ. Дугуй хэлбэртэй 2 ширхэг хайруулын тавгийг тослож бэлтгээрэй. 2 хайруулын таваг бэлтгэснээр таны мокка бялуу 2 давхаргатай болох юм. Хүсвэл 1 давхаргатайгаар хийж болно.

  2. 2

    Том саванд 2 цайны аяга гурил, 2 цайны аяга элсэн чихэр, 1 цайны аяга нунтаг какао (Сахарын хольцгүй цэвэр нунтаг какао байвал тохиромжтой) , 1/2 цайны аяга ургамлын тос, 2 ширхэг өндөг, 1 цайны аяга шар сүү, 3 цайны халбага нарийн боовны сода, 1/2 цайны халбага давсыг хийж холино.

  3. 3

    1 хоолны халбага хар кофег 1 цайны аяга буцалсан халуун усанд найруулж хандлаад үүнийгээ дээрх зуурмагт хийж 2 минут орчим дунд зэргийн хурдаар миксэрдээрэй. Зуурмаг шингэн болж эхлэх ба 2 хайруулын тавгандаа хувааж хийнэ.

  4. 4

    Ингээд халааж бэлтгэсэн шарах шүүгээнд хийж 30-35 минут болгоорой. Кекс болсон эсэхийг шүдний чигчлүүр зоож шалгаж үзэхэд илүүдэхгүй шүү. Шарах шүүгээнээс гаргаж 10 минут хөргөсний дараа кексийг хайруулын тавагнаас гаргаж дахин хөргөөрэй.

  5. 5

    Мокка кекс хөрч байх зуур мокка кремийг бэлтгэе. Кремийг хийхдээ том саванд 1 цайны аяга хайлуулж шингэлсэн масло, 2 цайны халбага ванилийн охийг хийж холино. Ингээд 2 цайны аяга нарийн боовны сахар (Энэ нь маш нарийн жижиг ширхэгтэй гурил мэт нунтаг цагаан байдаг. Нарийн боов, бялууны дэлгүүрүүдээр элбэг зарагддаг), 2 хоолны халбага сүүг хийж хэсэг хутгасны дараа дахин энэ үйлдлийг хийнэ. 2 цайны аяга нарийн боовны сахар, 2 хоолны халбага сүүг хийж хутгана. Дараа нь 1/2 цайны аяга нунтаг какао хийж миксэрдээрэй.

  6. 6

    Дахин 1 хоолны халбага хар кофег 1 цайны аяга буцалсан халуун усанд найруулан хандлаад үүнээс 2 хоолны халбага найруулсан кофег кремрүү хийнэ. Үлдсэн 1/2 цайны аяга нунтаг какаогоо мөн адил кремрүү хийж миксэрдэнэ. Кремийг миксэрдэж байх явцдаа найруулсан хар кофегоо бага багаар гоожуулан кремрүү хийж миксэрдэхэд крем аяндаа хөвсийж биежиж эхэлнэ. Ингээд Мокка бялууны маань мокка крем бэлэн боллоо.

  7. 7

    Энэ хооронд кекс маань сайтар хөрсөн байна.

  8. 8

    Кексийг давхарлан тавихдаа голоор нь мокка кремээ түрхээд мөн гадна талаар нь түрхэж чимээрэй.

  9. 9

    Та заавал мокка кремийг хийж чимэглэх хэрэггүй энгийн шоколадны кремээр чимж болох юм.

  10. 10

    Эсвэл 2 кекснийхээ голд жимс жимсгэнэ, цагаан крем хийж болно. Ингээд гадна талаас нь мокка кремээ түрхээд шоколад, энгийн цагаан крем зэргээр бялууг чимэглээрэй. Танд амжилт хүсье.