1000 жор
Зутан, шөл, нухаш , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
15

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Жинхэнэ орос жороор хийсэн Солянка

Жинхэнэ орос жороор хийсэн Солянка

Орос үндэсний хоол манайхны дунд түгээмэл тархсан бөгөөд өдгөө бид өөр өөрийн аргаар жорлож өдөр тутмын хоол болгон хийж идэх болжээ. Тиймд энэ удаад жинхэнэ орос жороор амтат солянка шөлийг хийж өвлийн тачигнасан хүйтнийг умартан гэр бүлээрээ сайхан хооллоорой.

80 мин

  1. 1

    Солянка шөлний орцонд орох бүтээгдэхүүнийг бэлтгэнэ. Манай монголчуудын гарын доорх хүнсний бүтээгдэхүүнийд зонхилно.

  2. 2

    Лаврын навч, хар перцний үр, ус, үхрийн махыг хэрчиж орцны хэмжээгээр том тогоонд хийж буцалгана. Ингээд буцалсны дараа хэрчсэн байцаа, 1/2 цайны халбага давс, ногоон майлзыг хийж 5 минут буцалгаад галын хэмийг багасгаж 30 минут 100-120С хэмийн гал дээр зөөлөн буцалгана.

  3. 3

    Шөлийг зөөлөн буцлаж байх зуур хайруулын тавганд тосыг халааж хэрчсэн сонгино, лууванг хийж хуурна. Ингээд зайдас, тахианы цээж мах, хиам, даршилсан өргөст хэмхийг хэрчиж хийгээд үргэлжлүүлэн хуурна. Дараа нь томатны сүмсийг хийж хуураад бориглон буцлаж эхлэмэгц галыг багасгаж 2-3 минут зөөлөн буцалгана.

  4. 4

    Хуурсан томамны сүмсийг шөлтэй тогооруу хийж зөөлөн буцалгана.

  5. 5

    Ингээд чидун жимс, давс, даршилсан улаан лоолийг хийж буцалгасны дараа цагаан дарсыг хийж 20 минут зөөлөн буцалгаарай.

  6. 6

    Ингээд шөл бэлэн боллоо. Шөлийг галаас гаргаж аягалаад хэрчсэн сармис, нимбэг болон яншуй, өргөст хэмхний навч, 1 цайны аяга цөцгийг дээр нь хийж чимэглээд талхтай хачирлаж сайхан хооллоорой.