1000 жор
Үндсэн хоол , Итали , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
32

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Лазанья хийх жор

Лазанья хийх жор

Найр, хурим, төрсөн өдөр, тэмдэглэлт ой гээд танд баяр ёслол тохиолдоод олон зочин, найз нөхдөө гэртээ урьсан бол хамгийн энгийн бөгөөд хялбархан аргаар олон хүнийг дайлах амтат хоолны жорыг хүргэж байна. Энэ бол лазанья хийх жор.

60 мин

  1. 1

    Эхлээд лазаньяны сүмсийг бэлтгэе. Сонгино, сармисыг жижиглэн хэрчинэ.

  2. 2

    Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж 3 хоолны халбага ургамлын тос /масло байж болно./ хийж халаагаад машиндаж жижиглэсэн үхрийн махыг хийнэ.

  3. 3

    Махыг бор өнгөтэй болтол хуурна.

  4. 4

    Дараа нь хэрчиж бэлтгэсэн сонгино, сармисыг хийж хуурна.

  5. 5

    Мөн мөөг, өнгө бүрийн чинжүүг жижиглэн хэрчиж хуурна. Давс, улаан перц хийж амтлаарай.

  6. 6

    Ингээд даршилсан улаан лооль болон томатны сүмсийг хийж сайтар хутгаад 7-10 минут зөөлөн гал дээр болгоно. Лазаньяны сүмс маань бэлэн боллоо.

  7. 7

    Харин одоо гоймонг бэлтгэе. Танд лазанья хийхэд урт хавтгай хэлбэртэй гоймон хэрэгтэй ба буцлаж буй халуун усанд гоймонг бүхлээр нь хийж зөөлөртөл 8-12 минут чанана. Ингээд гурилыг уснаас гаргаж тавиад хөргөөрэй.

  8. 8

    Лазаньяг жигнэх хайруулын тавагны ёроолд махтай сүмсийг тарааж түрхэнэ. Дээрээс нь майноз эсвэл цөцгийг жигд тарааж түрхээрэй. Үүний дараа гоймонгоо бүрхэж тавьна.

  9. 9

    Бүрхсэн гоймон дээр сүмс болон цөцгийг /майноз/ дахин тарааж түрхээд гоймонгоор дахин хучна. Энэ үйлдлийг давтан хийгээрэй. Таны лазаньяа 4-5 давхар болно.

  10. 10

    Хамгийн дээд талд нь гоймонг тавиад түүний дээр томатны сүмсийг жигд түрхээд цөцгий, хэрчсэн сыр цацаж тавиарай.

  11. 11

    Ингээд шарах шүүгээнд 175С хэмд 40-50 минут болгоно. Амтлах үүднээс яншуй, ногоон сонгино, чидун жимс гээд хүссэнээ хэрэглээрэй.

  12. 12

    Таны лазанья бэлэн боллоо.

  13. 13

    Хэрчиж таваглаад сайхан хооллоорой.