1000 жор
Салат , Франц , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
16

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахиан махан салат

Тахиан махан салат

Шинэ жилийн баярын салатны цуврал жор Тахиан махан салатны жороор үргэлжилж байна. Тахиан мах нь жимс, хүнсний ногоотой гайхалтай зохицдог. Ингээд амтат салатыг баярын үдэш гэртээ хийгээрэй.

20 min

  1. 1

    Буцалж буй халуун усанд тахиан цээж махыг хийж 15-20 минут чанана.

  2. 2

    Ингээд болсон тахиан махыг уснаас сайтар шүүж гаргаад сэрүүн газар хөргөөрэй. Салатандаа тохируулан тахиан махыг хэрчинэ.

  3. 3

    Тахиан мах, алим, жүрж, чинжүү, өргөст хэмх, улаан лооль, байцаа, лууван, сонгино, салат навч зэрэг олон төрлийн жимс, ногоог хэрчиж холино.

  4. 4

    Ингээд өөр жижиг аяганд майноз, нимбэгний шүүс, давс, перцийг хийж сайтар хутгаж холиорой.

  5. 5

    Энэхүү сүмсээ тахиан мах, ногоонууд дээрээ хийж сайтар хольж хутгаад таны салат бэлэн боллоо.

  6. 6

    Энэ удаад тахиан махыг чанаж болгоод хэрэглэсэн бол шарах шүүгээнд тахиан махыг болгох хэрхэн салат хийх нэмэлт аргыг хүргэж байна. Шарах шүүгээг 175С хэмд халаана. Ингээд 1 хоолны халбага сүмс, 1/2 цайны халбага оливын тосыг сайтар холино. Үүгээрээ тахианы цээж махыг амтлаж түрхээрэй.

  7. 7

    Ингээд шилэн тавганд хийж шарах шүүгээнд хийгээд 15-20 минут болгоод гаргана. Ингээд сайтар хөргөсний дараа хэрчиж салатанд хийнэ.

  8. 8

    Одоо хэрчиж бэлтгэсэн ногоонууд болон тахиан мах зэргээ хамт хийнэ. Дээр дурьдагдсан ногооноос гадна чанасан өндөг, дүпү, гүзээлзгэнэ, эрдэнэ шиш, яншуй гэх мэт хүссэн хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.

  9. 9

    Ингээд жижиглэн хэрчсэн сармис, сүмс, бор сахар, цагаан гаа, цуу, халуун чинжүү зэргийг жижиг аяганд сайтар холиод үүгээрээ салатыг амтлана. Үүний оронд энгийн майноз, цөцгийг ч хэрэглэж болно шүү.

  10. 10

    Салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой.