1000 жор
Нарийн боов , Америк , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
56

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Будаа агшаагчинд бялуу хийх хамгийн хялбар жор

Будаа агшаагчинд бялуу хийх хамгийн хялбар жор

Баяр ёслолын үеэр хамгийн их эрэлттэй зүйл бол бялуу байдаг. Гэтэл дэлгүүрээс өөрийн санаанд таарсан өнгө үзэмж, амт чанартай бялуу олох хэцүү шүү дээ. Энэ үед хамгийн зөв сонголт бол өөрийн гараар бялуу хийж санаандаа хүртэл амтлаж, чимэглэх юм. Иймд эзэгтэй нартаа зориулж будаа агшаагчинд бялуу хийх энгийн жорыг дэлгэж байна.

50 мин

  1. 1

    Саванд 3 ширхэг өндөг, элсэн чихрийг хийгээд автомат холигч ашиглан өндөгний шар задарч, элсэн чихэр бүрэн уустал сайтар холино.

  2. 2

    Ингээд гурил болон нарийн боовны хөөлгөгчийг /baking powder/ хийж хуванцар эсвэл модон хутгуураар сайтар хутгаарай.

  3. 3

    Маслыг богино долгионы зууханд хайлуулж зөөллөөрэй. Ингээд өөр саванд масло, сүү, ванилийн охийг хийгээд автомат холигчоор хөвсгөр болтол нь миксэрдэнэ.

  4. 4

    Ингээд нэг гараараа дээрх зуурмагийг өндөгний зуурмагруу бага багаар гоожуулан хийх ба нөгөө гараараа зөөлөн хутгаж, хольж хийгээрэй. Бялууны зуурмаг маань бэлэн боллоо. Ингэж хийснээр бялууны зуурмаг илүү амттай, хөвсгөр болдог. Хэрвээ дээрх алхмуудыг хийх төвөгтэй байвал бүх орцыг нэг саванд хийгээд автомат холигчны дээд хурдаар 2-3 минут миксэрдэж болно.

  5. 5

    Будаа агшаагчны савыг өнгөцхөн тослосны дараа бэлэн болсон бялууны зуурмагийг будаа агшаагчиндаа хийж таглаад COOK товчлуурыг дараарай. Хэсэг хугацааны дараа будаа агшаагч автоматаар KEEP WARM болно. Энэ үед дахин COOK товчлуурыг дарна. Энэ үйлдэл нийт 3-4 удаа давтагдана. Ингээд кекс маань нийт 40-45 минутын хугацаанд бэлэн болно.

  6. 6

    Ингээд бялуу маань бэлэн болсны дараа будаа агшаагчны төмөр савнаас гаргалгүйгээр будаа агшаагчнаас гаргаж сайтар хөргөнө. Хөрсний дараа савыг доош нь харуулж сэгсрэхэд ямар ч зүйл ашиглах шаардлагагүйгээр бялуу зөөлөн ховхорч унана. Ингээд л таны амтат бялууны кекс бэлэн болох нь энэ. Бялуугаа хэрхэн чимэглэх нь таны таалалд үлдлээ.

  7. 7

    Будаа агшаагчинд бялуу хийх дээрх үндсэн жорыг та өөрийн хүссэнээр баяжуулж бүх төрлийн бялууны кекс хийж болно.

  8. 8

    Жишээ нь зуурмагтаа нунтаг какао ашиглан шоколадтай бялуу хийж болно шүү дээ.

  9. 9

    Шоколадтай бялуунаас гадна гүзээлзгэнэтэй, бананатай, хатаасан жимс, самар, үзэмтэй мөн бяслагтай гээд бүхий л төрлийн бялууг будаа агшаагчинд хийж болдог танд амжилт хүсье.