1000 жор
Түргэн хоол , Америк , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

3 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
7

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бургер хийж идэцгээе.

Бургер хийж идэцгээе.

Гадуур хооллохоос татгалзаж байгаа бол өөрийн гараар гамбүргер хийж сураарай. Энхрий бяцхан үрсдээ ч хийж амтлуулаарай. Тэдэнд таалагдана.

30 min

  1. 1

    Машиндаж татсан шинэхэн үхрийн мах сонгоорой. Мах маань бага зэрэг өөхтэй байхад тохиромжтой бөгөөд шарахад сайхан болдог. Үхрийн махнаас гадна тахиа, гахайн мах ашиглан бүргер хийж болно шүү.

  2. 2

    Махыг тасалгааны нөхцөлд гэсгээсэн байх ёстой.

  3. 3

    Ингээд үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж хольж хутгана.

  4. 4

    Мөн ногоон сонгино, гич, кетчуп, давс, перц гэсэн амтлагчаас гадна розмарин, орегано зэрэг навчит ургамлыг жижиглэн татаж хэрчиж хийгээд амтлаарай.

  5. 5

    1 ширхэг өндөгний шар хийнэ. Өндөгний шар нь махыг барьцалдуулдаг. Ингээд сайтар хутгаж холиорой. Торон бээлий өмсөөд гараараа базаж зуурвал илүү сайн холилдох болно.

  6. 6

    Ингээд махыг бүргер хийх хэмжээгээр жигд тасдаж аваад бөөрөнхийлж дараа нь хавтгайлаарай.

  7. 7

    Гялгар цаасаар хучаад 30 минут эсвэл 1-2 цаг сэрүүн газар амраагаарай.

  8. 8

    Гэрийн нөхцөлд хайруулын тавганд шарахад тохиромжтой бөгөөд хайруулын тавганд бага зэргийн ургамлын тос /олив байж болно/ эсвэл цөцгийн тос хийж зөөлөн гал дээр хайлсны дараа нь махыг хийж шарна. Ингэхдээ маш зөөлөн гал дээр удаан хугацаанд зөөлөн шарна шүү. Хэт ширүүн гал дээр шарж эхлэвэл мах гадна талаасаа түлэгдэж дотор талдаа түүхий болох магадлалтай. Ингээд мах жигд бор шаргал өнгөтэй болохоор нь эргүүлж нөгөө талаас нь мөн адил зөөлөн гал дээр удаан шараарай. Харин шарах шүүгээнд шарах гэж байгаа бол 180С хэмд махны нимгэн зузаанаас хамаарч 15-30 минут шарна.

  9. 9

    Энэ хооронд бүргерний ногоогоо бэлтгэе. Шинэхэн салат навч, улаан лоолийг хүйтэн усанд угаана.

  10. 10

    Бүргерний талхыг бэлтгэнэ. Та дэлгүүрээс өөрийн хүссэн бүргерний талхыг сонгож болно.

  11. 11

    Ингээд бүргэний талхан дээр шарсан мах, салат навч, сонгино, чинжүү, улаан лоолийг өөрийн хүссэн хэмжээгээр хэрчиж тавиарай. Хүсвэл бага зэрэг гахайн махын нимгэн хэрчиж шараад хавчуулж болно шүү.

  12. 12

    Бүргерийг заавал ийм тийм гэлгүй өөрийн дуртай зүйлээр амтлаж болно. Өргөст хэмх, шарсан төмс гээд л...

  13. 13

    Мэдээж сырыг нэмж давхарлаад, гич, майноз, томамны сүмс зэргээр хачирлаад хамгийн дээрээс нь бүргер талхаа тавиарай.

  14. 14

    Сайхан хооллоорой.