1000 жор
Салат , Итали , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахианы мах, жимсний амтат салат

Тахианы мах, жимсний амтат салат

Тахиан мах нь хөнгөн чанарын хуурай, зөөлөн мах тул бүх төрлийн хүнсний ногоо төдийгүй жимс жимсгэнэтэй гайхалтай сайхан зохицдог. Тиймээс тахиан мах, жимсний салатны жорыг хүргэе.

30 min

  1. 1

    Тахианы цээж махыг буцалсан усанд хийж 20 минут орчим буцалгахад мах бүрэн болох бөгөөд 1/2-1 цайны халбага давс хийж буцалгаарай.

  2. 2

    Энэ салатыг хийхэд танд таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн байхад л хангалттай. Лууван, майлз, ногоон сонгино, усан үзмийг угаана.

  3. 3

    Майлзыг жижиглэн хэрчээрэй.

  4. 4

    Ногоон сонгиныг ч мөн адил.

  5. 5

    Ингээд жижиглэн хэрчсэн лууван, ногоон сонгино, майлзыг аяганд хийгээрэй.

  6. 6

    Харин усан үзмийг голоор нь хувааж ясыг цэвэрлээрэй.

  7. 7

    Тахианы махыг уснаас шүүж гаргаад жижиглэн хэрчинэ.

  8. 8

    Ингээд махыг хэрчсэн ногоон дээр хийж 2 хоолны халбага майноз хийнэ.

  9. 9

    Усан үзмээ хийж сайтар хутгаж холиорой.

  10. 10

    Ингээд амтат жимс, тахиан махтай салат идэхэд бэлэн боллоо.