1000 жор
Нарийн боов , Монгол , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

Achzaya Lhagvasuren Achzaya Lhagvasuren

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
5

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үзэмтэй кекс

Үзэмтэй кекс

Хийхэд хялбар гар доорх материалаар богино хугацаанд үр хүүхэддээ амттай тэжээллэг энэ кексийг хийж өгөөрэй. Үүнийг баярын ширээнд ч, өглөөний цайндаа ч хийж идэхэд тохиромжтой.

30 min

  1. 1

    Бүх материалаа орцын дагуу бэлдэнэ

  2. 2

    Өндөг, элсэн чихэр, масло, ванилийн сахараа хийгээд сайтар мексэрдэнэ. Маслыг тасалгааны хэмд байлгасан эсвэл хайлуулаад хэрэглэвэл мексэрдэхэд амар хугацаа бага орно.

  3. 3

    Алхам 2-ын дараа ийм болноо.

  4. 4

    Гурлыг шигшээд хөөлгөгчөө нэмээд сайтар хутгана.

  5. 5

    Эхний зуурмаг дээрээ хөөлгөгчтэй гурилаа бага багаар нэмж мексэрдэнэ.

  6. 6

    Зуурмаг дээрээ сүүгээ мөн бага багаар нэмж мексэрдэнэ.

  7. 7

    Сайтар мексэрдсэн зуурмагаа тосолсон листэндээ хийнэ.

  8. 8

    Шарах шүүгээгээ 170С хэмд дээр доороос халдагт нь тавиад зуурмагаа хийнэ.

  9. 9

    Үзмээ зуурмагтайгаа хамт хийхээр ёроолд нь үзэм нь тунаж түлэгдээд байдаг учир 2-3 минут шарсаны дараа зуурмаг дээрээ үзмээ жигд тарааж өгнө.

  10. 10

    Ингээд үзэмтэй кекс бэлэн боллоо. Яаж зүсэж таваглах нь таны сонголт.