1000 жор
Салат , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
10

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Лаазалсан загасны махаар салат хийх - Туна салат

Лаазалсан загасны махаар салат хийх - Туна салат

Эзэгтэй нарынхаа өдөр тутмын ажлыг хөнгөлөх үүднээс нэгэн амархан бөгөөд амттай салат хийх жорыг танилцуулъя. Бэлэн лаазалсан загасны махыг ашиглан хэрхэн амттай салат хийх жорыг сураарай.

15 min

  1. 1

    Даршилсан өргөст хэмх, яншуй, сонгино, майлз, сармисыг үрж жижиглэн хэрчээд саванд хийнэ. Ингээд давс, хар перц болон нимбэгний шүүсээр амтлаад сайтар холиорой.

  2. 2

    Лаазалсан туна загасны махыг лаазнаас гаргаж шүүсийг сайтар шүүж зөвхөн махыг ялгаж авна. Туна загаснаас өөр ямар ч төрлийн лаазалсан загасны мах байж болно.

  3. 3

    Хэрвээ яс байгаа бол ясыг ч мөн адил ялгаж цэвэрлээд махыг сэрээгээр дарж үйрүүлэн жижиглэнэ.

  4. 4

    Алхам-1 дээр бэлтгэсэн ногоог загасны махан дээр хийж холино.

  5. 5

    Холихдоо сэрээгээр сайтар хутгаж холино.

  6. 6

    Ингээд майноз болон гич хийж салатыг сэрээгээр дахин хутгаж холино.

  7. 7

    Амтат туна загасны салат бэлэн боллоо.

  8. 8

    Сайхан хооллоорой.