1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
6

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Амталсан үхрийн хавиргатай хуурга

Амталсан үхрийн хавиргатай хуурга

Өнөө орой ямар хоол хийх гэж байна? Хийх хоолоо бодож олсон уу? Үгүй бол энэхүү амттай хялбархан хоолыг хийхийг санал болгож байна.

60 мин

  1. 1

    Үхрийн хавиргыг жижиглэн тайрч чанахад тохиромжтой хэмжээтэй болгоод давс, перцээр амтлана. Хуурганд орох хүнсний ногоогоо жижиг дөрвөлжин байдлаар хэрчээрэй. Цагаан будааг манай сайт дээрх жорын дагуу агшаагаарай.

  2. 2

    Ингээд хайруулын тавганд 1-2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад амталсан хавиргыг хийж шарна. Ингэхдээ хавирганы нэг тал тус бүрийг 5 минут орчим шарж борлуулаарай. Ингээд хавиргыг хайруулын тавагнаас гаргаарай.

  3. 3

    Үүний дараа хайруулын тавганд хэрчсэн сонгино, лууван, төмс, сармис, майлзыг хийж 5 минут орчим хуураад давс, хар перцээр амтлана. Дараа нь томатны сүмс хийж ногоог зөөлөртөл дахин хэдэн минут хуурна.

  4. 4

    Ингээд хуурсан ногоон дээр үхрийн шөл /ус байж болно./, жижиглэн хэрчсэн улаан лооль, гоньд, лаврын навч хийж зөөлөн гал дээр 30-40 минут буцалгана.

  5. 5

    Хэрвээ танд цаг зав байгаа бол зөөлөн гал дээр таглаж тавиад 2-3 цаг буцалгавал шөл ширгэж сүмс маягтай болохыг зэрэгцээ үхрийн мах ялз болж хавирганаасаа сугарч унах шахам амттай болох болно.

  6. 6

    Ингээд амтат хоол маань бэлэн боллоо.

  7. 7

    Ногоон сонгино, яншуй, нимбэгний шүүсээр амтлаж сайхан хооллоорой.

  1. Будааг амтлаж агшаагаарай