1000 жор
Нарийн боов , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
6

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Хөхүүл эхчүүдэд нэн тустай, хөхний сүү оруулагч 2-хон орцтой овьёосны жигнэмэг

Хөхүүл эхчүүдэд нэн тустай, хөхний сүү оруулагч 2-хон орцтой овьёосны жигнэмэг

Дөнгөж амаржсан эхийн хөхөнд сүү орохгүй байх эсвэл хөхний сүү татарч нярай үрээ цатгахгүй байгаа хөхүүл эхчүүддээ маш тустай 2-хон орцтой, амтат жигнэмэг хийж идэх жорыг хүргэж байна. Хоёрхон орцтой, хийхэд хялбарын дээр хөхөнд сүү оруулж, сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна хөхүүл эх, үр хоёрыг уураг, тэжээлээр тэтгэнэ. Хүмүүсийн дунд дэлгэрсэн түгээмэл буруу ойлголт бол төрсний дараа хөхөнд сүү оруулахын тулд гурилан бүтээгдэхүүн иддэг хэмээн ойлгож цагаан гурилан хөвсгөр, чихэрлэг нарийн боов, жигнэмэг иддэг. Энэ нь төдийлөн сайн сүү оруулахгүйн зэрэгцээ цавуулаг ихтэй байдаг тул хөхүүл эхэд таргалах, өөхлөх зэрэг сөргөөр нөлөөлдөг. Харин овьёос бол хөхөнд сүү оруулах, хэрэгцээтэй уураг, шим тэжээлийг эх үр хоёрт өгөх номер нэг, органик, эрүүл бүтээгдэхүүн юм.

20 min

  1. 1

    Шинэхэн бананыг хальслаж, овьёостой хольж хийнэ.

  2. 2

    Ингээд сэрээгээр гадил жимсийг бяцлаж овьёостой хольж зуурна.

  3. 3

    Ингээд шарах шүүгээгээ 175С хэмд халаана. Зуурмагийг халбагаар жигд хэмжээтэй таслан авч шарах шүүгээний тавцан дээр тавина. Дээрээс нь бага зэрэг дарж хавтгайлж өгөөрэй. Хэрвээ та хүсвэл дээрх зуурмаг дээр самарны үйрмэг, цагаан гаа зэрэг хөхөнд сүү оруулахад тустай нэмэлт орцыг хийж болно. Эсвэл шанцай, шоколадны үйрмэг зэргийг хийж улам амт оруулаарай.

  4. 4

    175С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15 минут шараад л жигнэмэг маань бэлэн боллоо.

  5. 5

    Бүсгүй та таргалана гэж айхгүйгээр бяцхан үрээ цатгам арвин цагаан сүүтэй болъё гэвэл энэхүү жигнэмэгийг хийж идэх хэрэгтэй. Өглөө, өдөр, оройн цайны цагийн үеэр амтархан идээрэй.