1000 жор
Үндсэн хоол , Америк , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Маргааш нь шартахгүйн тулд юу идэх ёстой вэ?

Маргааш нь шартахгүйн тулд юу идэх ёстой вэ?

Төрсөн өдөр, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын онцгой тохиолдолд согтууруулах ундаа уух үе байдаг шүү дээ. Тэгвэл үүнээс шалтгаалж шартах, хордлогонд орох улмаар маргаан нь төлөвлөсөн ажил, үйлс маань цалгарддаг. Харин үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

20 min

  1. 1

    Архи, дарс, шар айраг гэх мэт согтууруулах ундаа уухын өмнө өдөр, үд, оройн хоолондоо юу идэхээ сайтар сонгоорой. Ингэснээр та аймшигтай шарталт, элдэв хордлогод орохоос бүрэн сэргийлэх боломжтой. Төмсний нухаш эсвэл sweet potato нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж, урт хугацааны турш таныг эрчим хүч, энергээр хангах болно. Тиймээс хоолондоо төмсний нухаш заавал идээрэй.

  2. 2

    Тахиан цээж мах нь өөх тосгүй уураг авах хамгийн тохиромжтой хүнс юм. Энэ нь таны цусан дахь сахарыг тогтворжуулснаар бага согтох, эрч хүчээ удаан хадгалахад тань тус нэмэр болох болно. Уг махыг шарж идсэнээс чанаж идэх нь илүү үр дүнтэй.

  3. 3

    Хэрвээ та үдэшлэг, баяр ёслолд уригдсанаа урьдчилан мэдсэн бол тэр өдрийн өглөөнөөс эхлэн ус уугаарай. Мөн согтууруулах ундаа уух үедээ ч ус уухаа мартаж болохгүй. Учир нь архи, согтууруулах ундаа хүний цусан дахь сахарын хэмжээг ихэсгэснээр ам цангах, хатах зэргээр хүний бие организм тэр чигтээ шингэнээр тутагддаг байна. Ингэснээр шартах, хордох, толгой ихээр өвдөх, дотор эвгүйрэх, муухайрах гэзэр шинж тэмдэг гардаг. Энэ бүхнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол ус сайн уух.

  4. 4

    Өргөст хэмхний 95 хувь нь уснаас бүрддэг учраас согтууруулах ундаа уухын өмнө болон дараа эсвэл уух үедээ хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн В амин дэм, электролит агуулдаг тул хүний бие дэх гадны хорыг гадагшлуулахад туслана. Даршилсан өргөст хэмхээс илүү энгийн амтлаагүй өргөст хэмх ач тустай гэдгийг санаарай.

  5. 5

    Харин хоолны тухайд ямар төрлийн хоол сонговол зүгээр вэ хэмээн бодож байна уу? Таныг бага согтоож, архи даах чадвартай болгох хоол хүнсийг дурьдая. Мэдээж тахиан цээж мах, төмсний хучмал, бор будаатай хоол таныг согтоохгүйгээс гадна маргааш өглөө нь шартаахгүй байх хамгийн сайн хоол юм.

  6. 6

    Тахиан мах, сайн чанарын сыртэй пицца идээрэй. Таныг бага согтоохоос гадна гэдэс хямрахгүй.

  7. 7

    Паста, гоймонтой хоол сонгон захиалж идээрэй. Энэ нь таныг эрч хүчээр хангах болно.

  8. 8

    Хоолны дессертны хувьд хамгийн сайн амттан бол мөхөөлдөс юм. Энэ нь архи уух үед ходоодны хананы шүлтийг тэнцвэржүүлж хурдан согтохоос сэргийлдэг байна.