1000 жор
Бэлдмэл, ханд , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
3

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Сармис, нимбэг, зөгийн балтай ТУРААХ ЦАЙНЫ ХАНД

Сармис, нимбэг, зөгийн балтай ТУРААХ ЦАЙНЫ ХАНД

Манай сайтад өмнө нь зөгийн бал, сармис, нимбэгтэй өөх хайлуулж, үр дүнтэй тураах бэлдмэл хийх жор орсон билээ. Тэгвэл энэ удаад энэхүү бэлдмэлийг хэрхэн цай болгож уух жорыг хүргэж байна. Гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарангаа турж, гоолиг болохыг хүссэн хэн бүхэн энэхүү тураах цайны бэлдмэлийг хийж сураарай.

15 min

  1. 1

    Энэхүү хандыг хийхэд танд байгалийн гаралтай сайн чанарын 500гр зөгийн бал хэрэгтэй.

  2. 2

    Мөн шинэхэн, сайн чанарын 3 ширхэг нимбэг хэрэг болно. Эсвэл нимбэгний хүчил хэрэглэж болно. Ингэхийн тулд 2 хоолны халбага нимбэгний хүчил хэрэгтэй.

  3. 3

    Эрүүл 5-6 ширхэг сармисны хумсыг хальслаж цэвэрлэнэ. Эсвэл бэлэн органик сармисны хандыг хэрэглэх бол 1,5-2 хоолны халбага хэрэглэнэ.

  4. 4

    Сармисыг үрж жижиглэн хэрчихээс гадна нүдэж нухаж бэлэн болгоно.

  5. 5

    Ингээд варианы шилэнд зөгийн балыг хийж, нимбэгний бүх шүүсийг шахаж хийнэ. Мөн үрж жижиглэн хэрчсэн сармисыг хийнэ. Хэрвээ нимбэгний хүчил болон сармисны ханд хийхээр сонгосон бол тус тус заасан хэмжээгээр зөгийн баланд хийж сайтар хутгаж холино. Түүнчлэн нимбэгний үлдсэн хэрчим, хальсыг ч бас хийгээрэй. Энэ нь мөн л тустай.

  6. 6

    Ингээд агаар орохгүйгээр таглаж хөргөгчинд хийж хонуулана. Маргааш өглөөнөөс эхлэн өлөн дээрээ 1 цайны аяга халуун усанд тураах хандаас 1 цайны халбагыг хийж ууна. Энэ мэтчилэн өглөө, өдөр, оройд хоол идэхээс 1-2 цагийн өмнө ууж заншаарай. Мөн та нэмэлтээр цагаан гаа, гааны навч зэргийг цайндаа хийж ууж байж болно. Гэхдээ элсэн чихэрний төрлийн зүйл бүү хийгээрэй. Энэ нь цайг ямар ч үр дүнгүй болгох болно. Энэхүү тураах цайны дэглэмийг барихдаа өглөө, өдөртөө хүссэн хоолоо идээд оройн хоолонд аль болох хөнгөн хооллож байгаарай. Түүнчлэн фитнесс, эйробикт явж байгаа бол бүр илүү үр дүн өгөх ба биеийг хөдөлгөөнд байлгах нь чухал. Ингэхийн тулд өглөө оройд алхах, гүйх зэрэг нь нэн тустай. Ажилдаа явах, ирэх, дэлгүүр орох зэрэгтээ аль болох алхахыг илүүд үзээрэй. Бие организмыг хөдөлгөөнд байлгаснаар цайны үйлчилгээг эрчимжүүлэх болно. Цайны үр дүн нь хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимтэй дэмжиж хоолыг түргэн шингээх, хоолны зуршлыг бууруулах, нимбэг, сармисны хүчил нь ходоод, гэдэсний шүлтийг тэнцвэржүүлж хүний бие организм хэрэгтэй шүлтийг илүү үйлдвэрлэхээс гадна хамрын ханиад, бүх төрлийн ханиад томуунаас бүрэн сэргийлж уушги тэлэх, эрүүлжүүлэх зэрэг олон талын ач тустай болно. Танд амжилт хүсье.

  1. Тураах өглөөний цай