1000 жор
Салат , Франц , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тоор жимсний амтат салат

Тоор жимсний амтат салат

Өдөр тутмын амтат хоолтойгоо хачирлан идэх нэгэн төрлийн онцгой салатны жорыг дэлгэе. Тоор жимсийг бусад төрлийн хүнсний ногоотой хослуулсан энэхүү салат нь таны эрүүл мэнд, ходоод гэдэсний үйл ажиллагаанд нэн тустай.

15 min

  1. 1

    Салант орох бүтээгдэхүүнийг хүйтэн усанд угааж цэвэрлэнэ. Тоор болон эдгээр хүсний ногоо нь хүний эрүүл мэндэд ач тустай.

  2. 2

    Эхлээд улаан лооль болон улаан чинжүүг үрэгч ашиглан жижиглэн хэрчинэ. Гараараа ч хэрчиж болно.

  3. 3

    Дараа нь ногоон чинжүүг хэрчээрэй. Эсвэл халуун чинжүү хэрэглэж болно.

  4. 4

    Сонгиныг мөн адил жижиглэн хэрчинэ.

  5. 5

    Ингээд тоор жимсний доторх ясыг авч мөн адил жижиглэн хэрчинэ.

  6. 6

    Яншуйг үрж жижиглэн хэрчиж хийнэ.

  7. 7

    Ингээд давс, перц, лайм эсвэл нимбэгний шүүсийг хийж сайтар хутгана.

  8. 8

    Салат маань бэлэн боллоо.

  9. 9

    Та сайхан хооллоорой.