1000 жор
Уух зүйлс , Хятад , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
5

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Хүссэн жин, гоо сайхандаа хүрэх нууц

Хүссэн жин, гоо сайхандаа хүрэх нууц

Хүний бие организм тэр чигээрээ яг л нарны элчээр тэжээгдэж, усаар услагдан тэтгэгддэг ургамал шиг бүтэцтэй байдаг. Учир юу гэвэл хүн шингэний дутагдалд орж, шаардлагатай амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүйгээс ядрах, сульдах, хөдөлгөөн багатай болж таргалах, үрчлээ эрт суух, хөгшрах, бие галбир алдагдах, гоо сайхан гундах, арьс, үс гэмтэж хуурайших, өнгө алдах сэтгэл санаа тавгүйтэх зэрэг олон үр дагавар гардаг бөгөөд удаан үргэлжилбэл аливаа өвчний эхлэл тавигддаг. Харин энэхүү жороор та дээрх бүх асуудлыг нэг дор шийдээд зогсохгүй эрүүл, залуу, гоо үзэсгэлэнтэй болох нууцыг оллоо гэсэн үг

20 min

  1. 1

    Ногоон өнгө бол байгалын өнгө. Дэлхий дээрх хамгийн амьд өнгө бол яах аргагүй ногоон өнгө гэдгийг санаарай. Яагаад заавал ногоон өнгө гэж? Дэлхий үүсэхэд хамгийн эхлэж соёолсон ногоохон зүлэг, өвсийг санаарай. Тэд яагаад ногоон өнгөтэй байдаг вэ? Учир нь хамгийн эрүүл, органик хүнс ногоон өнгөтэй байдаг төдийгүй байгалийн эерэг цэнэгтэй байдаг байна. Тиймээс энэ цэнэгийг өөртөө авч байгалийн аргаар өөрийгөө эрүүлжүүлэх болно. Ногоон өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд таны бодож байгаагаас ч илүү амин дэм, эрдэс бодис байдаг. Ус, агаар хоёрын дараах хамгийн хэрэгтэй зүйл бол ногоон хүнс гэдгийг санах хэрэгтэй.

  2. 2

    Та энэхүү дэглэмийг барихын тулд 2-3 төрлийн ундаа хийж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ маш амархан. Үүний нэг бол зөвхөн ногоон хүнсний ногоо, ургамлын шүүсийг хэрэглэх эсвэл миксэрдэж уух юм. Үүнд эрүүл, шинэхэн өргөст хэмх, зуун наст, майлз, бууцай, яншуй, брокколи, салат навч, навчит ургамал, байцаа, ногоон хулуу, вандуй, шош, ногоон чинжүү зэрэг бүдэг бөгөөд тод ногоон өнгийн хүнсний ногоог ашиглан хүйтэн усанд угааж цэвэрлээд автомат шүүс шахагч ашиглан байгалийн цэвэр шүүсийг шахаж уух эсвэл автомат холигчинд хийж миксэрдэн өтгөн шүүсийг ууж болно.

  3. 3

    Харин хоёр дахь төрлийн амин дэмийн ундаа бол зөвхөн ногоон жимс жимсгэнээс бүрдэнэ. Үүнд: киви, ногоон усан үзэм, лайм, ногоон алим, ногоон лийр, гааны навч зэрэг жимс жимсгэнэ байх ба дээрхийн адилаар шүүсийг шахаж эсвэл миксэрдэн уух хэрэгтэй.

  4. 4

    Эсвэл амтыг тэнцвэржүүлийн тулд хүнсний ногоо болон жимс жимсгэнийг хольж шүүсийг гарган уугаарай. Та амьдралыг тэтгэх энэхүү ногоон ундааг хийж уухдаа 3-4 төрлийн ногоон ургамал эсвэл ногоон жимсийг сонгож бэлтгээрэй. Хэт олон орцыг нэг дор холивол бие биенийхээ амин дэмийг дарах тал бий.

  5. 5

    Ингээд өглөө босоод өлөн гэдсэн дээрээ энэхүү ундааг хийж уух ба 1 цагийн дараа хүссэн хоолоо идэж болно. Өглөө, өдөр, орой хоол идэхээс эсвэл идсэний дараа 1 цагийн зайтай уугаарай. Унтахын өмнө бас ууж болно. Мөн үүний хажуугаар цэвэр ус ууж заншаарай. Ингээд 1-2 сар тасралтгүй уухад таны царай гэрэлтэж, үс гялалзаж, бие хөнгөрч байгааг та илт мэдрэх болно. Энэхүү ундаа нь бүх төрлийн амин дэм, эрдэс бодисоор хангаад зогсохгүй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хатах, толгой өвдөх, арьс хуурайших гээд бүхий л асуудлыг шийдэх болно. Танд амжилт хүсье.