1000 жор
Салат , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
5

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Классик нийслэл салатны үүссэн түүх, үндсэн жор

Классик нийслэл салатны үүссэн түүх, үндсэн жор

Баяр ёслол болон энгийн үед ч айл бүрийн хийдэг амтат салат бол яах аргагүй "Нийслэл салат" билээ. Уг салатыг манай монголчууд 90 оноос өмнө үндсэн жороор нь хийдэг байсан ба 1990 он гарснаас хоолны салбарын өөрчлөлтөөс үүдэн жорын орц найрлагад өөрчлөлт орж хиам, бусад төрлийн хүнсний ногоо оруулж технологи ажиллагаа дээр төмсийг хэрчин чанадаг болсон аж. Нийслэл салатыг "Столичный" гэх орос салатнаас оруулж ирсэн бөгөөд анх "Москва" рестораны М.Иван Иванов хэмээх ахлах тогооч уг салатны үндсэн жорыг зохион хийж байсан ба тэрээр ногоон вандуй, тахиа - шувууны мах, хавс, наймаалжны мах, майноз зэргийг ашиглан илүү тэжээллэг, хүртээмжтэй амтат салат хийхийг оролдож, туршисний эцэст энэхүү салатны үндсэн жор үүссэн гэдэг. 1980-1990-ээд оны үеийн жинхэнэ, классик нийслэл салатны жорыг хүргэж байна. Энэхүү жороор хүүхэд насны амтат салатаа хийж сайхан дурсамжуудаа сэргээгээрэй.

30 min

  1. 1

    Салатанд орох орцуудыг бэлтгэнэ.

  2. 2

    Төмсийг хүйтэн усанд угааж хальстай нь буцалсан усанд болтол нь 20-22 минут буцалгасны дараа уснаас гаргаж сайтар хөргөнө. Үүний дараа төмсний хальсыг хуулж жижиг дөрвөлжин хэрчинэ.

  3. 3

    Чанаж болгосон вандуй болон даршилсан өргөст хэмхийг жижиглэн хэрчээрэй.

  4. 4

    Өндгийг буцлаж буй халуун усанд 12-15 минут чанасаны дараа хүйтэн усанд сойж хөргөж хальсласны дараа мөн л жижиглэн хэрчинэ.

  5. 5

    Тахиан цээж сахыг буцалсан усанд 12-15 минут чанаж хөргөсний дараа мөн л жижиглэн хэрчээрэй. Яншуй, гогод, ногоон гоньд зэргээс аль нэгийн нь сонгон амтлахад бэлтгэнэ.

  6. 6

    Жижиг аяганд давс, хар перцийг хийж нүдэж нунтаглана. Эсвэл нунтаг хар перц хэрэглэж болно.

  7. 7

    Хамгийн сүүлд бэлтгэсэн бүх орцуудыг томхон саванд хольж хийгээд алхам - 6 дээрх амтлагч болон майнозоор /цөцгий/ амтлан сайтах хутгаж холиод амтат "Столичный" салат маань бэлэн боллоо.

  8. 8

    Энэ л салатыг тухайн үеийн оросууд хийдэг байснаас манайхан суралцаж хийх болжээ.

  9. 9

    Баярын ширээ болон оройн зоогийн чимэх гайхалтай сайхан салат.

  10. 10

    Харин сүүлийн 20-иод жилийн дотор салатны жор, орц бага зэрэг өөрчлөгдөн утсан хиам, лууван, эрдэнэ шиш, сармис, сонгино хийх зэргээр баяжуулжээ.

  11. 11

    Юутай ч та бидний идэх дуртай амтат салатны жорыг сураад аваарай.