1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

3 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
10

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Амтат гуляш

Амтат гуляш

Өдөр тутам, орой бүр хийдэг амтат хоолнуудынхаа жорыг сураарай. Энэ удаад богино хугацаанд амтат гуляш хийх жорыг орууллаа.

90 мин

  1. 1

    Сармисыг жижиглэн хэрчинэ. Бөөрөнхий сонгино, майлз, чинжүүг зурган дээрх шиг хэмжээтэй хэрчээрэй. Хэт жижиг хэрчих хэрэггүй. Эдгээр ногооноос гадна лууван, төмсийг ашиглаж баяжуулж болно.

  2. 2

    Жижиг аяганд 1/3 цайны аяга хуурай гуриланд 1 цайны халбага паприка хийж сайтар холино.

  3. 3

    Үүнийгээ үмхэх хэмжээтэй хэрчиж бэлтгэсэн үхрийн өөхгүй, цул махан дээр хийж сайтар хутгаж холиорой.

  4. 4

    Хайруулын тавганд 2 хоолны халбага масло хийж дунд зэргийн гал дээр халааж хайлуулна. Дараа нь 2 хоолны халбага ургамлын тосыг нэмж хийгээд сайтар халаана.

  5. 5

    Халсан тосонд амталсан үхрийн махыг хийж бор хүрэн болтол хуурч шараарай.

  6. 6

    Ингээд үхрийн махыг хайруулын тавагнаас шүүж гаргасны дараа савыг угаалгүйгээр 1 хоолны халбага масло хийж хайлуулсны дараа жижиглэн хэрчсэн сармисыг хийж 1-2 минут хуурна. Дараа нь хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл нь дахин 2 минут орчим хуураарай.

  7. 7

    Дараа нь хэрчсэн майлзыг хийж 2-3 минут дунд зэргийн гал дээр хуурна.

  8. 8

    Ингээд 1 лааз томатны сүмсийг хийнэ. Мөн 2-3 цайны аяга цэвэр ус хийнэ. Үүний оронд 3-4 ширхэг улаан лоолийг няцлан нухаж хийж болно. Илүү сайхан амт оруулах үүднээс 1-2 хоолны халбага томатны сүмс хийж сайтар холиорой. Дунд зэргийн гал дээр зөөлөн буцалгана.

  9. 9

    Ингээд алхам - 5 дээрх бэлдэж шарсан махыг шөлөнд хийнэ. 2 цайны халбага паприка, 1/2 цайны халбага гоньд, лаврын навч, хар перц, давс зэргийг хийж амтлаж хутгана. Ингээд таглаж 1 цаг эсвэл 1:30 минут үе үе хутгаж зөөлөн гал дээр зөөлөн буцалгана.

  10. 10

    Үүний дараа шөл өтгөн, сайхан болсон байх ба хэрчсэн чинжүү, жижиглэн хэрчсэн яншуйг хийж хутгасны дараа 15 минут таглаагүй буцалгаарай.

  11. 11

    Хоол маань бэлэн боллоо.

  12. 12

    Чанасан гоймон, агшаасан будаагаар хачирлан идээрэй.

  13. 13

    Сайхан хооллоорой.