1000 жор
Зутан, шөл, нухаш , Англи , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бөөрөнхий мах, гоймонтой шөл

Бөөрөнхий мах, гоймонтой шөл

Өдөр тутам оройн хоолондоо хийж иддэг амтат хоолны тань жорыг дахин нэг сайхан жороор баяжуулж томатны сүмстэй, бөөрөнхий мах, гоймонтой шөлийг хэрхэн хийх жорыг оруулж байна.

40 min

  1. 1

    Эхлээд бөөрөнхий махаа амтлаж бэлтгэе. Ингэхийн тулд татсан үхрийн мах /тахиа, хонь, гахайн мах байж болно./, жижиглэн хэрчсэн сонгино, сармис, өндөг, талх нарийн боовны үйрмэг үртсийг хольж хийгээд давс, хар перц, гоньд болон бага зэргийн халуун чинжүүгээр тохируулан амтлаад сайтар базаж хутгаад 10-15 минут амраагаарай.

  2. 2

    Дараа нь үмхэх хэмжээгээр алгандаа тасдан аваад бөөрөнхийлөн бэлтгэнэ.

  3. 3

    Шөл хийх саванд 2 хоолны халбага ургамлын тос хийж халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж зөөлөртөл нь 3-4 минут хуурна.

  4. 4

    Өтгөн сайхан шөл гаргахын тулд хуурсан сонгино, сармис дээр 500-600гр томатны сүмс хийгээд зөөлөн гал дээр 1-2 минут хуурсны дараа 4-5 цайны аяга ус /эсвэл үхрийн, хонины шөл/ хийж сайтар хутгаж буцалгана

  5. 5

    Шөл буцлах зуур төмс, лууванг хэрчиж хийнэ.

  6. 6

    Ингээд зөөлөн гал дээр шөлийг үе үе хутгаж төмс, лууванг зөөлөртөл 4-5 минут буцалгана. Шөл хэт өтгөрөх гээд байвал ус нэмж хийж болох ба хэрчсэн ногоон сонгино, яншуй зэргээр амтлана.

  7. 7

    Дараа нь алхам -2 дээр хийсэн бөөрөнхий махыг хийж буцалгана.

  8. 8

    Энэ хооронд өөр саванд буцалсан усанд гоймонгоо хийж 4-5 минут буцалгаад хүйтэн усанд сойж шүүнэ. Энэ хооронд бөөрөнхий мах зөөлөрч бараг болох болно.

  9. 9

    Ингээд гоймонг шөлөндөө хийж дахин 1-2 минут зөөлөн гал дээр буцалгасны дараа галаас гаргаарай. Шөлийг амсаж үзээд шаардлагатай бол нэмэлт амтлагчаар амтлаарай.