1000 жор
Үндсэн хоол , Франц , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
6

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Төмсний хучмалтай бөөрөнхий мах

Төмсний хучмалтай бөөрөнхий мах

Өдөр тутам хийж иддэг хоолныхоо амт чанар, төрөл, жорыг өөрчилж шинэхэн хоолны жорыг туршиж үзэхийг хүсдэг биз дээ. Тэгвэл хийхэд зугаатай, идэхэд амттай нэгэн хоолны жорыг хүргэж байна.

50 мин

  1. 1

    Төмсийг угааж хальслалгүйгээр халуун буцалсан усанд хийж 20-25 минут чанана. Дараа нь уснаас шүүж гаргаад сэрүүн газар тавьж сайтар хөргөөрэй. Хөрсний дараа хальсыг ховхлон авна. Учир нь төмсний хальсанд хүний биед хэрэгтэй эрдэс бодис байдаг тул хальстай нь чанахад илүү амттай болдог.

  2. 2

    Энэ хооронд үхрийн /хонь, тахиан мах байж болно./ татсан махыг давс, хар перц, ногоон сонгино, сармис, гоньд, халуун чинжүү, паприка зэрэг хүссэн амтлагчаараа амтлан сайтар базаж нухна. Махан шүүс хийх хэрэггүй шүү. Ингээд махыг түр хугацаанд амраагаарай.

  3. 3

    Ингээд алхам -1 дээрх төмсийг хальслаад аяганд хииж дээрээс нь 3 хоолны халбага масло, 2 ширхэг өндөгний шар, давс, хар перц хийж амтлаад сэрээ ашиглан сайтар нухаж холиод жигд барьцалдсан төмсны нухаш болгоорой.

  4. 4

    Амталсан махыг гарын алганд багтах хэмжээгээр жижиглэн авч бөөрөнхийлнө.

  5. 5

    Махны гадуур төмсний нухшаар жигд бүрхэж бөөрөнхийлж өгнө. Хэт зузаан бөөрөнхийлөх хэрэггүй. Үүний дараа төмстэй бөөрөнхий махыг миксэрдсэн өндгөнд өнгөцхөн норгосны дараа талхны үйрмэг дээр өнхрүүлээрэй. /Талхны хатаамал/

  6. 6

    Буцлам халаасан халуун тосонд амталсан -төмстэй бөөрөнхий махыг хийж 7-8 минут алтан шаргал өнгөтэй болтол шарна.

  7. 7

    Тосноос гаргаж тосыг сайтар шүүсны дараа идэхэд бэлэн боллоо. Сайхан хооллоорой.