1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
18

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Будаа агшаагчинд төмсний хучмал хийх маш амархан

Будаа агшаагчинд төмсний хучмал хийх маш амархан

Айл бүрт шарах шүүгээ байх албагүй. Харин айл бүрт будаа агшаагч байгаа гэж бодож байна. Будаа агшаагчинд ганцхан будаа агшаахаас гадна маш олон төрлийн амтат хоол, зоог хийж болдог. Будаа агшаагчинд хоол хийснээр шарж, хуураагүй, жигнэж болгосон хоол болох болно. Энэ нь ходоод дотор муутай хүнд нэн ач тустай шүү.

60 мин

  1. 1

    Төмсийг угааж хальслана.

  2. 2

    Дараа нь жижиглэн хэрчээд буцлаж буй халуун усанд хийж 15-17 минут чанана.

  3. 3

    Чанаж болгосон төмсийг уснаас сайтар шүүж гаргаад халуун байгаа дээр нь масло хийнэ. Халуун төмсөнд масло өөрөө л хайлууд урсах болно. Маслоны оронд цөцгий эсвэл майнозыг сонгон хэрэглэж болно.

  4. 4

    Ийнхүү төмсийг нухаж эхлэхэд амархан зөөлөрч задрана. Нухаж байхдаа давс, багахан зэргийн хар перц хийж амтлаж нухаарай.

  5. 5

    Төмсны нухашыг жигд хайлмаг мэт болтол нухна. Бага зэргийн ногоон сонгино, эсвэл яншуйгаар амтлах эсэх нь таны л дур.

  6. 6

    Саванд татсан үхрийн мах /хонины мах байж болно./, жижиглэн хэрчсэн сармис, талхны хатаамал буюу крахмал, өндөг, давс, хар перц, гоньд, жижиглэн татсан яншуй, бага зэрэг томатны сүмс, халуун чинжүү эсвэл өөрийн дуртай амтлагчыг орлуулж хийгээд сайтар хольж хутгана. Цаг зав байгаа бол амталсан махыг 30-50 минут амраахад илүү сайхан амт ордог.

  7. 7

    Махыг амрааж байх хооронд хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тос эсвэл масло хийж хайлуулж халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 3 минут орчим зөөлөрч үнэрттэл хуурна.

  8. 8

    Амталсан махыг хуурсан сонгино дээр хийж дунд зэргийн гал дээр бор хүрэн өнгө ортол хуурна. Хэт болтол нь хуурах хэрэггүй. Ингээд дутуу хуурсан махыг будаа агшаагшинд хийж жигд тараана. Хүсвэл махны дээрээс бага зэрэг үрсэн бяслаг/сыр цацаж болно. Илүү сайхан амттай болдог. Ихэнхи хүмүүс нялцгайруулах талдаа хийж алдаа гаргадаг. Энэ нь таны мах шүүслэг бөгөөд хэт их гэсгэсэн тохиолдолд нялцгай болдог. Тиймээс үүнийг нь харгалзан нялцгай болох гээд байвал талхны хатаамлаа ахиухан хийж шингэн зүйлийн орцыг бага зэргээс хасч махны хуурай, нялцгай болох хэсгийг тохируулаарай.

  9. 9

    Дараа нь махны дээрээс алхам -5 дээр хийж бэлэн болсон төмсний нухшыг жигд тарааж түрхэж нялна. Хэт их чанга дарах хараггүй. Мах болон төмс сийрэг байх хэрэгтэй шүү.

  10. 10

    Ийнхүү будаа агшаагчыг ажиллуулна. Cook товчлуурыг дарж warm болтол хүлээнэ. Аяндаа амталсан махны болсон үнэр ханхлах болно.

  11. 11

    Мөн дан махнаас гадна хэрвээ та олон төрлийн хүнсний ногоонд дуртай бол жижиглэн хэрчсэн лууван, хөлдөөсөн вандуй, эрдэнэ шиш зэргийг алхам -8 дээрх махтай хамт хуурч хэрэглэж бас болно. Хоол маань илүү амттай, тэжээллэг болно гэсэн үг.

  12. 12

    Ингээд та сайхан хооллоорой.

  1. Сыртэй төмсний хучмал

  2. Төмсний хучмал

  3. Төмсний хучмалтай бусад амтат хоолны жоруудыг сонирхоорой.

    Төмсний хучмалтай бөөрөнхий мах