1000 жор
Үндсэн хоол , Тайланд , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

3 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
16

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Халуун ногоо, зөгийн бал, алимны шүүсээр амталж шарсан тахианы гуя

Халуун ногоо, зөгийн бал, алимны шүүсээр амталж шарсан тахианы гуя

Та болон таны гэр бүлийнхэн тахианы маханд дуртай юу? Тэгвэл цаг хугацаагаа хэмнээд зогсохгүй хялбархан аргаар халуун ногоо, зөгийн бал, алимны шүүсээр амталсан өвөрмөц тахианы махтай хоол хийж үзэхийг зөвлөж байна. Тахианы мах нь салахын аргагүй амттай байх болно.

30 min

  1. 1

    Юуны түрүүнд тахианы гуяа яснаас нь салгаж, хальсийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр амтлагч маханд сайтар шингэж уусах юм. Шарагчаа сайтар халааж бэлтгэнэ.

  2. 2

    Эхний долоон орцыг том аяганд сайтар холино.

  3. 3

    Хольсон амтлагчуудаараа тахианы гуяа сайтар амтлана.

  4. 4

    Шарагчинд хийхдээ тугалган цаас ашиглаарай.

  5. 5

    Зөгийн бал, алимны шүүсээ сайтар хольсны дараа тахианы махаа бүрж амтлана.

  6. 6

    Ингээд халаасан шарагчиндаа амталсан махаа хийж 5 минут шараад нөгөө талыг эргүүлж мөн 5 минут шарна. (Hийт 10 минут) Ингэж шарсны дараа тахианы махаа шарагчаас гаргаж дахин алимны шүүстэй зөгийн балаараа хоёр талыг амтлана. Дахин 1 минут орчим шарагчинд хийж шарна. Үүний дараа мөн л зөгийн балаараа амтлана. Ингэх явцад тахианы мах бор, шаргал өнгө орно. Эцэст нь та өөрийн хүссэн салат, зуушаараа хачирлаж болно.