1000 жор
Үндсэн хоол , Монгол , Хэцүү ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Хорхоглосон гуя

Хорхоглосон гуя

Нүүдэлчин монголчууд мах боловсруулж иддэг олон аргатай байв. Үүнд улайсгасан чулуугаар болгодог арга орно. Улайсгасан чулуунуудын хооронд хавчиж болгодгийг нь “хавчаахай”, Улайсгасан чулуунуудыг туламласан маханд хийж болгодгийг нь “боодог”, улайсгасан чулуугаа тогоо савтай зүйлд хийж битүү чанадгийг нь “хорхог” гэнэ.

80 мин

  1. 1

    Хонины гуяны сүүж, дунд чөмөгний ясыг тойруулан битүү шулна. (Цул махтай хонгоны хэсэг рүү зүслэг оруулан хөндий гаргана.)

  2. 2

    Давс, чинжүүг хольж гуяыг дотор гадаргүй бүрж амт оруулах ажиллагаа хийнэ. Нарийн үзүүртэй хутгаар гуяны зузаан хэсэгт 2-4 см гүн хэд хэд хатгаж нүхлээд нүхнүүдэд голоор нь хуваасан сармисыг сүвлэнэ.

  3. 3

    Чулуугаа улайсгаж бэлдэнэ. Амт оруулах ажиллагаа хийгдсэн гуяны гадна талыг ургамлын тосоор тослоно. Гуяны хөндийд улайссан чулуугаа хийнэ.

  4. 4

    Оёдлын олсоор амыг даруулан гуяыг тойруулан торлож хүлнэ. Шарах шүүгээг 240С хэмд тохируулан урьдчилан халааж бэлтгэсэн байна.

  5. 5

    Шарах шүүгээний тэвшийг ургамлын тосоор тосолж гуяа тавин 20 минут орчим шарж шаргал өнгөтэй хайрс тогтоосны дараа гуяыг тугалган цаасаар бүтээнэ. Шарах шүүгээний хэмийг 180о болгон багасгаж 60 минут орчим шарна. Нарийн үзүүртэй хутгаар махны зузаан хэсэгт хатгаж махны шүүсний өнгийг харж болсон эсэхийг шалгана. (Цагаан шүүс гарч байвал болсон гэж үзнэ.)

  6. 6

    Гурилыг бүлээн усаар зуурч 10 минут орчим амраана. Лууван, сонгиноны орцны 1/3-г нарийн савхан хэлбэртэй хэрчиж, нарийн савхан хэлбэртэй хэрчсэн луувантай хольж бага зэрэг давс, чинжүүгээр амт оруулан ургамлын тосонд багсарна. Гурилаа нимгэн хавтгай элдэж дээр нь ногооны багсармалыг жигд тараан 6 см өргөнтэй хуйлж жигнүүрт 15 минут жигнэнэ

  7. 7

    Төмс, лууванг хальслахгүйгээр угааж бага зэргийн давстай усанд 20 минут орчим чанаж болгоно.

  8. 8

    Хорхоглосон гуяыг Цар таваг дээр жигнэсэн луувантай гурил, өргөст хэмх, төмс, нарийн ногоогоор чимэглэж гаргана. Эх сурвалж: "Монгол хоолны 99 жор" номноос