1000 жор
Зутан, шөл, нухаш , Монгол , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

3 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Их тамир

Их тамир

Таван цулын шөлний нэгэн хувилбар юм. Ер нь таван цулын шөл хийх ерөнхий нэг зарчим байх боловч болгох арга, хачир, дагалдуулж олгох бусад зүйлээрээ ялгаатай байж болно.

40 min

  1. 1

    Таван цул (бөөр, зүрх, элэг, уушиг, гүзээ буюу ходоод)-ыг эхлээд хүйтэн усанд, дараа нь бүлээн усаар 3-4 дахин угааж цэвэрлэнэ. Гурилаа бүлээн усаар зуурч амраана.

  2. 2

    Таван цулыг чанахдаа буцалж байгаа давстай усанд эхлээд гүзээг 25-30 минут чанана. Буцалмагц хөөсийг дор бүр нь хаман авч байх ёстой. Дараа нь бөөр, зүрх, уушгийг 10-15 минут буцалгана. Элэгийг ердөө 5-10 минут чанаж болгоно.

  3. 3

    Болсон таван цулыг гаргаж нимгэн хавтгай хэрчинэ. Гурилаа нимгэн хавтгай дугуйлж элдэнэ. Сонгиныг хэрчиж бэлтгэнэ.

  4. 4

    Таван цулын шөлийг нарийн шүүрээр шүүж аяганд хийж дээр нь хэрчсэн таван цулаа хийн давс, хар чинжүү, сонгиноо хүссэнээрээ өөрийнхөө таашаалд нийцүүлэн амтыг нь тохируулан нэмж, элдсэн гурилаараа битүүлж хучина. Аягатай битүү шөлөө жигнүүрт 15 минут уураар жигнэнэ. Бэлэн болсон шөлөнд хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно. Эх сурвалж: "Монгол хоолны 99 жор" номноос.