1000 жор
Үндсэн хоол , Монгол , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
3

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Гүзээн хорхог

Гүзээн хорхог

Гүзээний тухай ам дамжсан олон яриа байдаг. Нэгэн эр цэргийн албанд явахдаа ээжийг нь шоодож гадуурхдаг эхнэртээ “За чи минь өөрийнхөө ээжид өөхтэй тарган махаа чанаж идүүлж байгаарай, миний ээжид сэвстэй гүзээг усанд чанаад өгчихөж байгаарай” гэж захиад явжээ. Эхнэр нь хадам ээждээ дургүй байсан болохоор нөхрийн захиасыг биелүүлэх нь хэцүү биш байв. 3 жил өөрийхөө ээжид тарган мах чанаж идүүлээд, хадам ээждээ гүзээ, богтосхон чанаж өгдөг байв. Гурван жилийн дараа залуу гэртээ ирэхэд өөрийнх нь ээж өтөлж хөгшрөөгүй, хөнгөн шингэн, эрүүл саруул байж байсан гэдэг. Харин эхнэрийн ээж нь хорвоог орхин явсан байж. Дээрх түүх гашуун боловч үнэн түүх байхыг үгүйсгэх аргагүй юм. Гүзээг сэвснээс нь угааж цэвэрлээд үстэй нь чанахад махны шөлөнд байсан тэжээллэг, илчлэг, биологийн үнэт чанартай бүх чухал бодисыг шингээн авч чаддаг нууцыг ухаант хүү мэддэг байж гэсэн домог байдаг. Ер нь гүзээгээр хийсэн зууш хичнээн амттайг санахад илүүдэхгүй

> 90м.

  1. 1

    Хонины гүзээг угааж цэвэрлэнэ. Хонины ястай махыг жижиглэж бэлтгэнэ. Чулууг улайстал халаана.

  2. 2

    Гүзээндээ мах чулуу, мах чулуу гэсэн дарааллаар хийж давс, хар чинжүү (перец), лаврын навч, хүнсний ногоонуудыг хийж дээрээс нь 500 гр ус нэмж амсрыг гараараа хумин барьж, чулууг гүзээнд наалдуулахгүйн тулд нааш цааш хөдөлгөнө. Гүзээний хорхогны хийг гаргаж амсрыг утсаар сайтар бооно.

  3. 3

    Гүзээтэйгээ буцлам халуун усанд хийж 60 минут орчим зөөлөн гал дээр чанаж болгоно.

  4. 4

    Том модон тэвш болон цар таваг дээр мах, ногоог гаргаж, чимэглэнэ. Шөлийг халуунаар нь аягална. Эх сурвалж: "Монгол хоолны 99 жор" - номноос.