1000 жор
Үндсэн хоол , Монгол , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

3 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Баян ходоод

Баян ходоод

Хүнсний ногоог хальслахгүйгээр угааж шөлөндөө чанавал ногоон дахь амин дэмийн алдагдал бага байж хүний биед хэрэгтэй шимт чанараа хадгална. Манай ард түмэн эрт дээр үеэс мал, амьтны дотор мах ялангуяа малын цэвэр цусыг шинээр нь болон нөөцлөн боловсруулж хоол хийх аргыг маш нарийн мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ. Бог малаас гарах 1.5-2.1 литр цэвэр цусыг давс,сонгино, таана, хөмүүл зэрэг амт оруулагчтайгаар олон төрлийн хоол хийдгийн нэг нь баян ходоод хэмээх энэхүү хоол юм. Монголчууд энэ хоолыг “харлаг шавиа” гэж нэрлэдэг байв.

50 мин

  1. 1

    Хонины ходоодыг сайтар угааж цэвэрлэнэ. Шингэн цусанд өөх, махны цөвдөл зэргийг хийж, давс, сонгино, чинжүүгээр амт оруулж, бага хэмжээтэй усаар шингэлж, гурил үрж нэмж базна.

  2. 2

    Амт оруулж базаж бэлтгэсэн цусыг ходоодонд хэт дүүргэлгүй цутгаж, хийг нь гаргаж, амсрыг нь сүлбээр модоор сүлбэж битүүлэн сэмжээр ороосон нимгэвтэр элгийг сүлбээр модондоо хатгаж гадуур нь нарийн (өлөн) гэдсээр солбилцуулан орооно.

  3. 3

    Хүйтэн усанд хийж 20-30 минут чанаж болгоно. Ходоодыг бэлэн болохоос 20 минутын өмнө шөлөндөө лууван, манжингаа бүхлээр нь хийж чанаж болгоно.

  4. 4

    Бэлэн болсон ходоодыг хувилж зүсэн чанасан манжин, лууван, хөмүүлээр хачирлан таваглана. Эх сурвалж: "Монгол хоолны 99 жор" - номноос.