1000 жор
Зууш , Монгол , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Мэхээртэй өрмөн хайлмаг

Мэхээртэй өрмөн хайлмаг

Мэхээр Хөвсгөл, Хэнтийн нутагт хар модтой ойн захаар, хагд хөвдтэй асга хад бүхий өндөр уулын хажуу нугаар ургана. Баруун аймгийнхан мэхээрийн үрийг бүүргэнэ гэж нэрлэх ба, үрийг нь гараар шувтран авч хатаан нунтаглаж, гурил болгон цагаан идээнд хольж хэрэглэх нь бий. Ус, сүүний хольцыг буцалгаж хярам хийдэг. Өөрөөр хэлбэл цайны идээ хийлгүй бууцалгасан ундаа юм.Зарим газар нутгийнхан хямар гэж хэлэх нь ч бий.

20 min

  1. 1

    Хярмыг чанаж бэлэн болгоно.

  2. 2

    Мэхээрээ нүдэж нунтаглана.

  3. 3

    Нунтагласан мэхээрээ нарийн шигшүүрээр шигшиж мэхээрийн гурил гаргаж авна.

  4. 4

    Хайруулын тавагт өрөмөө хийж зөөлөн гал дээр хайлуулна.

  5. 5

    Хайлуулсан өрмөн дээрээ гурил хийж сайтар хутгана.

  6. 6

    Дараа нь шигшсэн мэхээрийн гурилаа хийнэ.

  7. 7

    Дээр нь элсэн чихрээ нэмж, чихрийн амт оруулна

  8. 8

    Бэлтгэсэн хярамаа хайлмаг дээрээ хийж буцалгана.

  9. 9

    Бэлэн болсон хайлмагаа хөргөөд хэрэглэнэ.

  10. 10

    Ингээд амтархан зооглоорой. Эх сурвалж: "Монгол хоолны 99 жор" - номноос.