1000 жор
Зууш , Герман , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

Dorj Naran Dorj Naran

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бяслагтай гахайн махан ороомог

Бяслагтай гахайн махан ороомог

Баяр ёслол, төрсөн өдрөөрөө зочиддоо хялбархан хийж болох амттай хоол зууш хийхийг хүсдэг биз дээ. Недерландад зочиддоо олон төрлийн зууш амттан жижиг порцоор бэлтгэдэг. Үүнийгээ hapje буюу монголоор үмххэн гэж нэрлэдэг. Эдгээрийн нэгийг та нартай хуваалцахыг хүслээ. Эзэгтэй нар үүнийг зочид болон гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй. Нэг хэсэгтээ л тэд таны хоолыг дурсан ярих болно.

30 min

  1. 1

    Урьдчилж бэлтгэсэн хөөлгөсөн гурилаа ижил хэмжээтэй 20 хэсэг хуваана. Бяслагаа дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.

  2. 2

    Гурилаа бага зэрэг хавтгайлаад бяслагаа дотор нь боож чимхэнэ.

  3. 3

    Гуриланд боосон бяслагаа гахайн утсан махаар орооно.

  4. 4

    Ороомгоо Шүдний чигчлүүр эсвэл зуушны модон хатгуураар хатгаж бэхэлж өгнө.

  5. 5

    Ургамлын тосоо хайруулын тавгандаа сайтар халаана. Ороомгоо хийгээд бор шаргал болтол эргүүлж тойруулж шарна. Шарсан ороомгоо гал тогооиы цаасан дээр тавьж илүүдэл тосыг уулгана. Таваглахын өмнө модоо сугалж авахаа мартав. Bon Appétit!!!!