1000 жор
Уух зүйлс , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үзэмний шүүсний жор, ач тус

Үзэмний шүүсний жор, ач тус

Үзэмний шүүс ууснаар хүний биед калийг нөхдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уух хэрэгтэй. Үзэм нькалиас гадна өөр олон төрлийн тэжээллэг эрдэс бодис, витамин агуулдаг. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой. Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг. Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж. Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.

20 min

  1. 1

    Хатаасан үзмийг ашиглан халуун усанд хандлаж уухыг монголчууд үзэмний шүүс хэмээн нэрлэж заншсан байна.

  2. 2

    Сайн чанарын хатаасан үзмийг сайтар цэвэрлэж шигшинэ. Хүйтэн усаар зайлж угааж болно.

  3. 3

    Усыг буцалгаж галаас гаргаж хөргөнө.

  4. 4

    Халуун бүлээн усанд хатаасан үзэм, элсэн чихэр, давсыг хийж уустал нь сайтар хутгасны дараа зөөлөн гал дээр тавьж зөөлөн буцалгаж хутгаарай. Аяндаа үзэм хандлагдаж ус бор шаргал өнгөтэй болох болно. Хүсвэл элсэн чихэр давс хийхгүйгээр хандлаж хэрэглэвэл таны эрүүл мэндэд нэн сайн. Ингээд галаас гаргаж хуванцар сав эсвэл шилэнд хийж хөргөөд хүссэн үедээ ууж болно.