1000 жор
Салат , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахиан махтай төмсний салат

Тахиан махтай төмсний салат

Өдөр тутмын хоол зоогонд хачирлан хэрэглэж болох амттай, хүртээмжтэй салат хийж жорыг хүргэж байна.

30 min

  1. 1

    Салатанд орох орцуудыг бэлтгэнэ. Хүнсний ногоонуудыг угааж хальслаж бэлтгээрэй.

  2. 2

    Төмс, лууванг жижиг дөрвөлжин хэрчинэ.

  3. 3

    Тахиан цээж махыг давстай усанд 20-25 минут чанаж хөргөсний дараа жижиглэн хэрчинэ.

  4. 4

    Төмс, лууванг давстай усанд хийж 12-14 минут таглаад чанана. Уснаас гаргаж сайтар шүүнэ.

  5. 5

    Том саванд чанаж хэрчсэн тахиан мах, лууван, төмснөөс гадна вандуй, чанасан өндөг, яншуй, даршилсан өргөст хэмх, сонгиныг жижиглэн хэрчиж хийнэ.

  6. 6

    Дараа нь майноз болон давс, хар перцийг сайтар хутгаж холиорой.

  7. 7

    Ийнхүү амтат салат бэлэн боллоо. Сайхан хооллоорой.