1000 жор
Дарсан бүтээгдэхүүн , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
6

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Даршилсан нимбэг, үүний ач тус

Даршилсан нимбэг, үүний ач тус

Даршилсан нимбэг гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл та болоод таны гэр бүлийн эрүүл мэнд, гоо сайханд тун их ач тустай нэгэн жорыг хүргэж байна. Нимбэг нь маш олон талын ач тустай жимс юм. Жишээлбэл: Гэдэс, ходоодыг цэвэрлэж, ходоодны шүлтийг тэнцвэржүүлснээр хоол боловсруулах тогтолцоог сайжруулж хоолыг амархан шингээж бутлах, биед хуримтлагдсан хорт бодисыг хөөх, биед хуршсан өөхийг задлаж тураах, хэвийн жинд хүргэх, шүд, хумс, нүүрний арьсны өнгийг гэрэлтүүлэн цайруулах, батгыг хатаах гэх зэрэг ач тустай. Тиймээс өдөр тутмын хоол ундандаа нимбэгийг хэрэглэж занших нь эрүүл амьдралын нэгэн хэвшил болно. Харин нимбэгийг даршлахад элсэн чихэр гол үүрэг гүйцэтгэнэ. Элсэн чихрийг дангаар нь болон их хэмжээгээр хэрэглэх эрүүл мэндэд маш муу. Харин аливаа жимс жимсгэнэ тэр дундаа нимбэг шиг исгэлэн жимсийг элсэн чихрээр даршлахад хүчил тэнцвэржиж нимбэгний амин дэмийг илүү их өдөөж удаан хадгалахад тусладаг байна.

20 min

  1. 1

    Нимбэгийг даршилахад танд ердөө л буцалсан ус, элсэн чихэр, нимбэг хэрэгтэй болно.

  2. 2

    Эхлээд варианы шилийг дотно, гадна талаас нь хөөсрүүлэн сайтар угааж, халуун буцалсан усаар хэд хэд дахин угааж, зайлж цэвэрлэнэ.

  3. 3

    Нимбэгийг голоор нь хэрчиж, нимгэн нимгэн зүснэ. Нимбэгний үрийг цэвэрлээрэй.

  4. 4

    Ингээд варианы шилэнд хэрчсэн нимбэгийг давхарлан хийнэ. 2 хуруу давхарласны дараа 1-2 цайны халбага элсэн чихэр цацана. Дараа нь үлдсэн нимбэгийг давхарлаж хийнэ. Мөн л 2 хуруу болсны дараа дахин 1-2 цайны халбага элсэн чихэр хийнэ.

  5. 5

    Энэ мэдээр 2-3 үеэр нимбэг, элсэн чихрийг ээлжлэн хийнэ. Хамгийн дээд хэсэгт нь элсэн чихэр хийгээд багахан зэргийн агаар үлдэх зай үлдээж варианы шилийг битүү таглана.

  6. 6

    Ингээд хөргөгчинд хийж 3 хонуулсны дараа хүссэн үедээ хэрэглэж болно.

  7. 7

    Энэхүү даршилсан нимбэгийг өглөө, өдөр, орой гээд хүссэн үедээ цай, буцалсан усанд хийж хэрэглэвэл таны эрүүл мэндэд онцгой сайн байх болно.