1000 жор
Сүмс , Америк , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Кетчуп хийх жор

Кетчуп хийх жор

Өдөр тутмын хоол хүнс, хачиранд зайлшгүй хэрэг болдог түгээмэл амтлагчын нэг бол кетчуп билээ. Тиймээс танай өрх гэрийн санхүүг хэмжэх үүднээс өөрийн гараар амтат кетчуп хийх жорыг хүргэж байна.

30 min

  1. 1

    Улаан лоолийг сайтар угааж, навчыг салгаж авсны дараа буцалсан халуун усанд хийж 1 минут байлгана. Энэ үед зөөлөн гал дээр усны халууныг барьж болно. Буцалгаж болохгүй шүү.

  2. 2

    Дараа нь халуун уснаас гаргаж мөстэй хүйтэн усанд сойно.

  3. 3

    Мөстэй усанд сойж хөрсний дараа улаан лоолийг уснаас гаргаж хальслахад хальс нь амархан хуулрах болно. Ингээд бүх улаан лоолийг хальслана.

  4. 4

    Дараа нь улаан лоолийг дундуур нь хэрчиж голын шүүсийг шахаж гаргаарай.

  5. 5

    Улаан лоолийн шүүсгүй хэсгийг ялгаж авна гэсэн үг.

  6. 6

    Ингээд саванд улаан лоолийг жижиглэн хэрчиж хийсний дараа жижиглэн хэрчсэн сонгино, сармис болон элсэн чихэр, давс, улаан чинжүү, хар перц хольж хийгээд таглалгүй 30 минут амраана. Зарим тохиолдолд хатаасан үзэм, цагаан гаа, майлзны үрний шүүс зэргийг хийх нь бий.

  7. 7

    Ингээд зөөлөн гал дээр зөөлөн буцалгахын зэрэгцээ цагаан цуу /уксус эсвэл алимны цуу/ хийж 27-30 минут зөөлөн гал дээр хутгаж өтгөн сүмс мэт болгоно.

  8. 8

    Боргилтол нь буцалгалгүйгээр зөөлөн гал дээр үе үе хутгаж өтгөрүүлнэ.

  9. 9

    Ингээд гэрийн нөхцөлд өөрийн гараар хийсэн амтат кетчупээ хүссэн хоолтойгоо хачирлан идээрэй.