1000 жор
Түргэн хоол , Хятад , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
3

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Зайдастай ороомог

Зайдастай ороомог

Хүүхдүүд багачууд гэлтгүй томчуудын амтархан идэх дуртай зайдастай ороомгийг гэрийн нөхцөлд гарын доорх хүнсний бүтээгдэхүүн ашиглан хэрхэн хийх жорыг хүргэж байна. Хөвөн мэт хөвсгөр зөөлөн гурилтай амтат жигнэсэн зайдас хүүхдүүдэд тань гарцаагүй таалагдана.

> 90м.

  1. 1

    Жижиг аяганд 1 хоолны халбага исгэгч, 1 цайны халбага элсэн чихэр, 1/4 цайны аяга гурил, 1/4 цайны аяга бүлээн усыг хольж хийгээд сайтар хутгасны дараа 30 минут амраана. Энэ нь хөвсгөр зөөлөн гурилны хөрөнгө болно гэсэн үг.

  2. 2

    Үүний дараа гурил зуурах саванд дээрх хөрөнгөн, 1/2 цайны аяга бүлээн сүү, 1 3/4 цайны аяга /280-300гр/ гурил, 1/4 цайны халбага давс, 2 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага ургамлын тос, 1 чимх хүнсний сода, 1/2 цайны халбага baking powder буюу нарийн боовны исгэгч хийж зуурна.

  3. 3

    Ингээд гурилыг өөгүй мөлгөр болтол зуурч нухсаны дараа агаар орохооргүй саванд таглаж хийгээд 3 цаг хөөлгөж исгэнэ.

  4. 4

    Салахын аргагүй амттай зайдастай ороомог хийе гэвэл таны сонгосон зайдас ихээхэн чухал. Амталсан, савалгаатай, чанартай зайдас сонгохыг хичээгээрэй. Зайдасыг гуриланд ороож жигнэх тул хагас боловсруулсан зайдас сонгоорой.

  5. 5

    Гурил маань хөөж хөвсийсөн тул 1 ширхэг зайдасыг ороох хэмжээгээр тасдаж бэлтгээд хатаахгүйн тулд гялгар уутаар бүрхэнэ. Ингээд зайдасыг гурилан ороох олон төрлийн арга байдаг. Гурилыг урт нарийн сувьсаны дараа зайдасыг уртынх нь дагуу орооно.

  6. 6

    Гурилыг зурган дээрх шиг элдсэний дараа зайдасыг байршуулж гуриланд өнхрүүлэн ороож болно.

  7. 7

    Эсвэл зүгээр л элдсэн гуриландаа өөрийн хүссэнээр ороож агаар орох зай гарган өнгөцхөн хэрчээрэй.

  8. 8

    Ингээд зайдас бэлэн болмогц гурилыг гадна талаас нь ургамлын тосоор тослож өөрийн хүссэнээр амтлаж болно.

  9. 9

    Ус буцалгаж, жигнүүрийг сайтар тослоно эсвэл зориулалтын хүнсний цаасыг тослож жигнүүр дээр тавьсны дараа зайдастай ороомгуудыг хооронд нь наалдахааргүй өрж тавиад таглаад 20-25 минут жигнэнэ.

  10. 10

    Ийнхүү амтат жигнэсэн зайдастай ороомог бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.