1000 жор
Түргэн хоол , Америк , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Шарсан зайдастай ороомог

Шарсан зайдастай ороомог

Хүүхдүүд багачууд гэлтгүй томчуудын амтархан идэх дуртай шарсан зайдастай ороомгийг гэрийн нөхцөлд гарын доорх хүнсний бүтээгдэхүүн ашиглан хэрхэн хийх жорыг хүргэж байна. Хөвөн мэт хөвсгөр зөөлөн гурилтай амтат жигнэсэн зайдас хүүхдүүдэд тань гарцаагүй таалагдана.

90 мин

  1. 1

    Жижиг аяганд 1 хоолны халбага исгэгч, 1 цайны халбага элсэн чихэр, 1/4 цайны аяга гурил, 1/6 цайны аяга бүлээн усыг хольж хийгээд сайтар хутгасны дараа 30 минут амраана. Энэ нь хөвсгөр зөөлөн гурилны хөрөнгө болно гэсэн үг. Хийж идэх үзэмжээсээ шалтгаалж исгэгчний хэмжээг багасгаж үр хийхгүй байсан ч болно шүү.

  2. 2

    Үүний дараа гурил зуурах саванд дээрх хөрөнгө, 1/2 цайны аяга бүлээн сүү, өндөг, 1 3/4 цайны аяга /280-300гр/ гурил, 1/4 цайны халбага давс, 2 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага ургамлын тос, 1 чимх хүнсний сода, 1/2 цайны халбага baking powder буюу нарийн боовны исгэгч хийж зуурна.

  3. 3

    Ингээд гурилыг өөгүй мөлгөр болтол зуурч нухсаны дараа агаар орохооргүй саванд таглаж хийгээд 1 цаг хөөлгөж исгэнэ.

  4. 4

    Салахын аргагүй амттай шарсан зайдастай ороомог хийе гэвэл таны сонгосон зайдас ихээхэн чухал. Амталсан, савалгаатай, чанартай зайдас сонгохыг хичээгээрэй. Зайдасыг гуриланд ороож жигнэх тул хагас боловсруулсан зайдас сонгоорой.

  5. 5

    Гурил маань хөөж хөвсийсөн тул 1 ширхэг зайдасыг ороох хэмжээгээр тасдаж бэлтгээд хатаахгүйн тулд гялгар уутаар бүрхэнэ. Ингээд зайдасыг гурилан ороох олон төрлийн арга байдаг. Гурилыг урт нарийн сувьсаны дараа зайдасыг уртынх нь дагуу орооно.

  6. 6

    Гурилыг зурган дээрх шиг элдсэний дараа зайдасыг байршуулж гуриланд өнхрүүлэн ороож болно. Эсвэл зүгээр л элдсэн гуриландаа өөрийн хүссэнээр ороож агаар орох зай гарган өнгөцхөн хэрчээрэй.

  7. 7

    Ингээд зайдас бэлэн болмогц гурилыг гадна талаас нь ургамлын тос эсвэл миксэрдсэн өндгөөр тослож өөрийн хүссэн самарны үйрмэг, үр зэргээр амтлаж болно.

  8. 8

    Шарах шүүгээг 170С хэмд халааж шарах шүүгээний тавцанг сайтар тослоно. Эсвэл хүнсний цаас дэвсэж тослоод зайдасыг байршуулна.

  9. 9

    Ингээд шарах шүүгээ сайтар халсны дараа хийж 30-35 минут болгоно. Гурил гадна талаасаа алтлаг шаргал өнгөтэй болсон байх болно.

  10. 10

    Хөөлгөгч хэрэглэсэн тохиолдолд гурил хөвсийн хөөх ба сайхан амттай болно.

  11. 11

    Нэмэлт санаа хэлэхэд зайдасыг гуриланд ороохдоо сыр /бяслаг/ хийж ороовол илүү сайхан амттай болдог юм шүү.