1000 жор
Нарийн боов , Монгол , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
3

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Далан давхар бин хийх жор

Далан давхар бин хийх жор

Бага насны дурсамжинд тань эмээ, ээжийн хийсэн далан давхар гамбирны амт санагддаг л биз дээ. Энэ амтыг дахин мэдрэхийг хүсвэл энэ жорыг сураад аваарай.

40 min

  1. 1

    Гурил, давс, исгэгч, ургамлын тос, усыг хийж зуурна. Хүсвэл өндөг, элсэн чихэр гэх мэт нэмэлт орц хийж баяжуулж болно.

  2. 2

    Гурил нялцгай зөөлөн талдаа болох болно.

  3. 3

    2-3 минут зуурсны дараа битүү саванд хийж 20-30 минут амрааж хөөлгөөрэй.

  4. 4

    Ингээд гурилыг бин болох хэмжээгээр жигд хэсэгчлэн хуваана.

  5. 5

    Нэг ширхэг бингийн зуурсан гурилыг хоёр гараараа сунган мушгина.

  6. 6

    Энэ үед гурилыг ургамлын тосоор тослоод мушгиарай. Зурган дээрх шиг мушгиж овоолно.

  7. 7

    Ингээд гарын алгаараа дээрээс нь хавтгайлан дарна.

  8. 8

    Ийнхүү бингийн гурил тус бүрийг элдэнэ.

  9. 9

    Хайруулын тавгыг багахан тосоор тослож халаагаад нимгэн илдсэн бинг хоёр талаар нь хайрна.

  10. 10

    Хэт их тос хийж хайрах хэрэггүй гурил маань их тостой тул нэмэлт тос шаардлагагүй бөгөө бараг тос хийлгүйгээр хайруулын тавганд өөрөөр нь хайрах ч тал бий.

  11. 11

    Далан давхар бинг халуун шөл, зутан, хоёрдугаар хоол гээд хүссэн хоолтойгоо хачирлан идэж болно.