1000 жор
Үндсэн хоол , Америк , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
6

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Үхрийн жигнэсэн мах

Үхрийн жигнэсэн мах

Амтат сүмсэнд удаан хугацаанд чанаж жигнэж болгосон аманд бутарч уусан зөөлөн үхрийн мах, ногоотой амтат хоол хийх жорыг сурмаар байна уу?

> 90м.

  1. 1

    Үхрийн цул махыг зузаавтар дөрвөлжин хэрчинэ. Сайн чанарын шинэхэн, зөөлөн үхрийн махыг сонгох нь их чухал шүү.

  2. 2

    Саванд 1/2 цайны халбага тосыг сайтар халаасны дараа багахан зэрэг хүйтэн усыг жигд шүршиж өгнө. Дараа нв хэрчсэн үхрийн махыг хийж хуурна. Мах өнгөцхөн бор хүрэн болтол 10 минут орчим хуурна. Хуурахдаа махыг амтлах төдий давс, хар перц цацаж хуурна.

  3. 3

    Савны ёроолд хуурсан махны түлэгдсэн бор өнгөр тогтох болно.

  4. 4

    Ингээд үхрийн хуурсан махыг савнаас гаргана. Харин хуурсан савыг угаалгүйгээр 1 цайны халбага ургамлын тос, хэрчсэн сонгино, майлзыг хийж үргэлжлүүлэн 8-10 минут хуурна. Дараа нь хэрчсэн сармисыг хийж 30 секунд хуурна.

  5. 5

    Хуурай гурил, томатны сүмс, багахан зэрэг давс хийж гурилыг бөөгнөрөхөөс өмнө хутгана. Зөлөөн гал ашиглана.

  6. 6

    Галын хэмийг ихэсгэсний дараа улаан дарсыг хийж хутгана. Дарсыг хийхэд шууд буцлах ёстой. Зөөлөн хутгаж өтгөн сүмс мэт болгоно.

  7. 7

    Дараа нь үхрийн шөл болон алхам 2-3 дээр хуурсан үхрийг махыг хийнэ. Ингээд лаврын навч, гоньдиор амтлана. Таглаж тавиад зөөлөн гал дээр 1 цаг 30 минут буцалгана.

  8. 8

    Үүний дараа томхон хэрчсэн төмс, лууванг хийж хутгаад 30-40 минут дахин зөөлөн гал дээр буцалгана.

  9. 9

    Ингээд хөлдөөсөн вандуй болон давс, хар перц, өөрийн хүссэн нэмэлт амтлагчуудыг хийж вандуй болтол зөөлөн буцалгана.

  10. 10

    Ийнхүү амтат жигнэж чанасан үхрийн зөөлөн махтай шөл маань бэлэн боллоо.

  11. 11

    Үхрийн мах, төмс, лууван нь таны аманд орж бутарч уустал зөөлөрсөн байх болно.

  12. 12

    Та гэр бүлээрээ сайхан хооллоорой.