1000 жор
Салат , Англи , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
4

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Стэйк салат хийх жор

Стэйк салат хийх жор

Эгэл бус тансаг хоол, зоогонд дуртай хэн бүхэнд энэхүү жорыг хүргэж байна. Тэмдэглэлт ой, баяр ёслол таны амьдралд тохиож байгаа бол стэйк салат баярын ширээг чимэх хамгийн тохиромжтой салат шүү.

30 min

  1. 1

    Салатанд орох хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ.

  2. 2

    Салат хийхэд тохиромжтой бэлэн бэлдсэн үхрийн махыг тасалгааны температурт гэсгээж давс, хар перц, сармисны нунтаг, Worcestershire сүмсээр амтлана.

  3. 3

    Махыг хоёр талаас нь жигд амтлаарай. Ингээд махыг амрааж орхино. Энэ хооронд ногоогоо амтлая.

  4. 4

    Чинжүүг угаасны дараа урт нарийн жижиглэн хэрчинэ.

  5. 5

    Улаан лоолийг угааж мөн адил жижиглэн хэрчинэ.

  6. 6

    Ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Хүсвэл улаан сонгино, бөөрөнхий сонгино ч хэрэглэж болно.

  7. 7

    Яншуйг угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.

  8. 8

    Бууцай, өргөст хэмхийг жижиглэн хэрчинэ.

  9. 9

    Салат навчыг жижиглэн тасдаж хэрчинэ.

  10. 10

    Бүх хэрчсэн ногоог нэг саванд хийж нимбэг эсвэл лаймны шүүсээр амтлана.

  11. 11

    Ингээд давс, хар перц, ургамлын тос болон хүсвэл розмаринаар амтлаж сайтар хутгана.

  12. 12

    Амталсан махныхаа шүүсийг цаасанд шингээж аваарай.

  13. 13

    Ингээд хайруулын тавгыг дунд зэргийн гал дээр халааж 2 цайны халбага ургамлын тос хийж халаагаад махыг хийж шарна. Эхний 1,5-2 минутанд бүү хүрээрэй. Дараа нь махны тал тус бүрийг 2-3 минут шарна. Ингээд 250С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 3-4 минут болгоход мах сайхан амттай болох болно.

  14. 14

    Ийнхүү шарсан махыг нимгэн эсвэл урт нарийн хэрчиж амталсан ногоотойгоо хольж таваглаад амтат, тансаг салат маань бэлэн боллоо.