1000 жор
Сүмс , Англи , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Бүх төрлийн хоёрдугаар хоолыг амтлах амтат Бор сүмсний жор

Бүх төрлийн хоёрдугаар хоолыг амтлах амтат Бор сүмсний жор

Өтгөн, амттай бор сүмс бэлтгэх амархан бөгөөд энэхүү сүмсээр үхэр, тахиа, хонины шарсан хуурсан мах, шарсан хуурсан бүх төрлийн хүнсний ногоотой хоол, зоогийн амтлахад нэн тохиромжтой. Хийсэн хоолоо хэрхэн амттай болгох сүмс хайх хэрэггүй энэхүү амархан жорыг хийж сураад л боллоо.

30 min

  1. 1

    Сонгиныг хэрчинэ.

  2. 2

    Хайруулын тавганд маслыг хайлуулна.

  3. 3

    Хэрчсэн сонгиныг маслонд зөөлөрч, багахан түлэгдтэл нь хуурна. Ингээд сонгиныг түүж авч хаяна. Үлдсэн тосыг зөөлөн гал дээр бордуу өнгөтэй болтол болгоно. Ингээд хуурай гурилыг шигшиж, цацаж хийгээд сэрээ ашиглан хутгаж жигд уусгаж, өтгөн болгоно. Нэг дор бөөгнөрүүлж болохгүй. Давс, хар перц хийж уусгана.

  4. 4

    Дараа нь үхрийн мах, яс чанасан шөлний тос, нөжийг түүж цэвэрлэсний дараа хийнэ. Ийм шөл байхгүй бол савлаж, шахаж бэлтгэсэн үхрийн хуурай амтлагч шөл хийж болно. Усыг хийж сайтар хутгаж, өтгөн бор сүмс болтол дунд зэргийн гал дээр үе үе хутгаж болгоорой.

  5. 5

    Ингээд л амтат сүмс маань бэлэн боллоо.

  6. 6

    Шарсан хуурсан мах, ногоотой бүх төрлийн хоёрдугаар хоолыг сайхан амт оруулах амтат сүмсийг хийж сураарай.