1000 жор
Зууш , Солонгос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Махан цуглуулга

Махан цуглуулга

Онцгой баяр ёслол, тэмдэглэлт өдөрт зориулан тансаг баярын ширээ засах гэж байгаа бол махан цуглуулга хийж бэлтгэх жорыг хүргэж байна. Үхрийн мах, үхрийн хэл, тахианы шарсан мах, шарсан зайдас, гахайн утсан мах зэргийг ашиглан амтат махан цуглуулганы зууш бэлтгээрэй.

70 мин

  1. 1

    Тахианы цээж махыг үмхэх хэмжээгээр жижиглэн татаж саванд хийж дээрээс нь цөцгий, давс, хар перц, улаан чинжүү, гоньд, давс болон бусад төрлийн bbq сүмс, амтлагчнаас хүссэнээ хийж болно. Ингээд сайтар хольж хутгаад хөргөгчинд таглаж хийгээд дор хаяж 3-4 цаг болгоорой. Эсвэл бүтэн шөнө хонуулж ч болно. Тэгвэл илүү сайхан амттай болох болно.

  2. 2

    Саванд шарах хэмжээний ургамлын тос хийж буцлах шахам халаасны дараа тахиан махыг хийж шарна. Буцлах шахам халуун тосонд тахианы жижиглэсэн цээж мах хурдан болдог. Эсвэл шарах шүүгээг 160С хэмд халааж тослосны дараа тахианы ахыг хийж 20-23 минут болгоно. Тахиан махы бүрж шарж ч болно.

  3. 3

    Тахианы амтлаж шарсан мах бэлэн боллоо.

  4. 4

    Үхрийн хэлийг сайтар угааж цэвэрлэсний дараа усанд хийж лаврын навч, давс, хар перц, халуун чинжүүгээр амтлаад 2 цаг орчим зөөлөн гал дээр буцалгана.

  5. 5

    Үүний дараа уснаас гаргаж хөргөөд нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Зөөлөн гал дээр удаан буцласан тул үхрийн хэл зөөлөн, сайхан амттай болсон байх болно.

  6. 6

    Өөхгүй үхрийн зөөлөн цул махыг нимгэн хавтгай хэрчээд ургамлын тосонд хоёр талаар нь өнгөцхөн хуурна. Ингэхдээ давс, хар перц, гоньд зэргээр амтлаж хуураад дараа нь галаас гаргаж багахан хэмжээний үхрийн шөлөнд зөөлөртөл нь чанаж болно.

  7. 7

    Эсвэл жигнүүр дээр тавиад 25-30 минут жигнэхэд сайхан амттай болдог.

  8. 8

    Хагас боловсруулсан зайдасыг хайруулын тавганд ургамлын тос хийж халаасны дараа болтол нь шарж болгож болно. Мөн шарахдаа бүхлээр нь эсвэл жижиглэн хэрчсэний дараа шараарай.

  9. 9

    Амталсан зайдас сонгосон бол нэмж амтлах хэрэггүй. Харин амталгаа дутуу зайдасыг шарахдаа давс, перц, чинжүү, орегано зэргээс сонгон амтлаж болно. Зайдасыг хайруулын тавагнаас гаргаж тосыг нь сайтар шүүж хөргөөд нимбэгний шүүс цацаж амтлаарай.

  10. 10

    Гахайн утсан махыг нимгэн бөгөөд урт нарийн хэрчинэ. Хэт нимгэн хэрчих хэрэггүй 3-4мм нимгэнтэй байхад болно.

  11. 11

    Гахайн махыг халуун тосонд бор хүрэн болтол өнгөцхөн шарна. Тосыг сайтар шүүж гаргаарай.

  12. 12

    Ингээд амтлаж шарж бэлтгэхэн бүх махыг тавган дээр ангилан үзэмжтэй өрнө. Салат навч, хэрсэн сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, шарсан төмс зэргээр хүссэнээрээ чимэглээрэй.

  13. 13

    Харин эдгээр махтай хачирлан идэх сүмсний жорыг доод холбоосноос үзээрэй.

  1. Бүх төрлийн хоёрдугаар хоолыг амтлах амтат Бор сүмсний жор

  2. Бүх төрлийн махан хоолыг амтлах амтат сүмс

  3. Хэрэгтэй сүмсний жоруудыг эндээс үзнэ үү.

    BBQ сүмс хийх хамгийн амархан жор