1000 жор
Дарсан бүтээгдэхүүн , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
1

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

5 минутанд Алимны чанамал хийх жор

5 минутанд Алимны чанамал хийх жор

Гэрийн эзэгтэй нарт угаалга, цэвэрлэгээний ажил, хоол унд бэлтгэх гээд гэрийн ажил ар араасаа ундардаг шүү дээ. Энэ их ажлын хажуугаар цаг хэмнэсэн амттай хоол, зууш, амттан бэлтгэх жорыг бид та бүхэндээ хүргэдэг билээ. Энэ удаад 5-хан минутанд хэрхэн амттай алимны чанамал бэлтгэх аргыг хүргэе.

15 min

  1. 1

    Алимыг угаах ба хальслах хэрэггүй. Учир нь алимны хальс онцгой амт, амин дэмийг бий болгодог.

  2. 2

    Алимыг жижиглэн хэрчиж, үрийг салгаж хаяарай.

  3. 3

    Хэрчиж бэлтгэсэн алимыг усанд хийж норгосны дараа сайтар шүүж авна. Алим норж зөөлхөн болно гэсэн үг.

  4. 4

    Ингээд нойтон алиман дээр элсэн чихрийг хийж зөөлөн гал дээр хутгаж элсэн чихрийг хайлуулж эхлэнэ. Шаардлагатай бол бага хэмжээний ус хийж болно.

  5. 5

    Элсэн чихэр хайлж нойтон алиманд шингэж аажмаар алим нялцгайрч уусч эхлэх болно.

  6. 6

    Хэтэрхий чихэрлэг болно гэдгээс бүү ай. Алим нь шүүслэг, нойтон жимс тул элсэн чихрийг өөртөө шингээж амт нь тэнцвэржих болно.

  7. 7

    5 минут гал дээр хутгаж зуурсны дараа чанамал мэт нялцгай болно.

  8. 8

    Ингээд л галаас гаргаж шилэнд савлаад амтат алимны чанамал бэлэн боллоо.