1000 жор
Дарсан бүтээгдэхүүн , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

Zaya Od Zaya Od

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Хүрэн манжин дарах

Хүрэн манжин дарах

Хүрэн манжинд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг.

60 мин

  1. 1

    Нэгэн жигд хэмжээтэй шүүслэг хүрэн манжинг сонгож аваад шороог нь угааж цэвэрлэнэ.

  2. 2

    a) Витаминлаг байдал болон, өнгө алдагдуулахгүйн тулд халистай нь чанана. B) Хүрэн манжинаа зөөлөрч болтол чанан, сэрээгээр хатгаж үзэх зөөлөн байвал болсон гэсэн үзнэ. C) Болсоны дараа хүйтэн усаар сойж хөргөөхөд хальс нь амархан сална.

  3. 3

    Хальсалсан хүрэн манжингаа урасгал усаар угааж цэвэрлэж хэрчхэд бэлэн болгоно.

  4. 4

    A) Хүрэн манжинг өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. B) Хүрэн манжингаа хэрчиж байх хоорхндоо уусмал бэлдэнэ. C) Уусмалaa бэлдэхдээ: 2л усанд Давс-75гр, сахар-80гр, Лаврын навч-5ш, Хар перцний үр-10ш, Уксус20%-40гр, Сармис, Укроп хийж буцалгана.

  5. 5

    A) Хэрчисэн хүрэн манжингаа ариутгасан шилэнд хийж уусмалаар дүүргээд сул таглаад жигнүүрт 15-20мин жигнэж ариутгана. B) Шил тагаа ариутгадаа савантай усаар угааж бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээд 10мин жигнүүрт жигнэж ариутгана.

  6. 6

    Жигнүүрээс илүү гарвал түмпэн хөмөрч болно.

  7. 7

    15-20мин жигэнсэний дараа таглааг нь чангалж, доош нь харуулж хөргөөнө.