1000 жор
Үндсэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
6

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Хайруулын тавганд төмсний хучмал хийж сураарай.

Хайруулын тавганд төмсний хучмал хийж сураарай.

Айл бүрт шарах шүүгээ байх албагүй. Харин айл бүрт хайруулын таваг байгаа гэж бодож байна. Хайруулын таваг ашиглан жигнэж хийсэн, амттай төмсний хучмалыг хийж үзээрэй.

40 min

  1. 1

    Төмсийг угааж хальслана. Дараа нь жижиглэн хэрчээд буцлаж буй халуун усанд хийж 15-17 минут чанана.

  2. 2

    Чанаж болгосон төмсийг уснаас сайтар шүүж гаргаад халуун байгаа дээр нь масло хийнэ. Халуун төмсөнд масло өөрөө л хайлууд урсах болно. Маслоны оронд цөцгий эсвэл майнозыг сонгон хэрэглэж болно.

  3. 3

    Ийнхүү төмсийг нухаж эхлэхэд амархан зөөлөрч задрана. Нухаж байхдаа давс, багахан зэргийн хар перц хийж амтлаж нухаарай.

  4. 4

    Саванд татсан үхрийн мах /хонины мах байж болно./, жижиглэн хэрчсэн сармис, талхны хатаамал буюу крахмал, өндөг, давс, хар перц, гоньд, жижиглэн татсан яншуй, бага зэрэг томатны сүмс, халуун чинжүү эсвэл өөрийн дуртай амтлагчыг орлуулж хийгээд сайтар хольж хутгана. Цаг зав байгаа бол амталсан махыг 30-50 минут амраахад илүү сайхан амт ордог.

  5. 5

    Махыг амрааж байх хооронд хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тос эсвэл масло хийж хайлуулж халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 3 минут орчим зөөлөрч үнэрттэл хуурна.

  6. 6

    Амталсан махыг хуурсан сонгино дээр хийж дунд зэргийн гал дээр бор хүрэн өнгө ортол хуурна. Хэт болтол нь хуурах хэрэггүй. Ингээд хутгаж хуурах ба махыг хайруулын тавганд жигд тараана. Хүсвэл махны дээрээс бага зэрэг үрсэн бяслаг/сыр цацаж болно. Илүү сайхан амттай болдог. Ихэнхи хүмүүс нялцгайруулах талдаа хийж алдаа гаргадаг. Энэ нь таны мах шүүслэг бөгөөд хэт их гэсгэсэн тохиолдолд нялцгай болдог. Тиймээс үүнийг нь харгалзан нялцгай болох гээд байвал талхны хатаамлаа ахиухан хийж шингэн зүйлийн орцыг бага зэргээс хасч махны хуурай, нялцгай болох хэсгийг тохируулаарай.

  7. 7

    Ингээд махны дээр төмний хучмалыг зөөлөн, жигд тарааж тавиад битүү таглаж дунд зэргийн гал дээр махны шүүс бүрэн ширгэтэл жигнэнэ.

  8. 8

    Ингээд галын хэмийг унтрааж таглааг нь авалгүйгээр 10 минут байлгаарай. Амтат хучмал маань бэлэн боллоо. Мөн дан махнаас гадна хэрвээ та олон төрлийн хүнсний ногоонд дуртай бол жижиглэн хэрчсэн лууван, хөлдөөсөн вандуй, эрдэнэ шиш, брокколи зэргийг махтай хамт хуурч бас болно. Хоол маань илүү амттай, тэжээллэг болно гэсэн үг.