1000 жор
Зууш , Унгар , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

15 минутанд амтлаж шарсан луувантай махан зууш

15 минутанд амтлаж шарсан луувантай махан зууш

Гуравхан төрлийн орц ашиглан богино хугацаанд амттай үзэмжтэй махан зууш бэлтгэх жорыг дэлгэж байна.

15 min

  1. 1

    Үхрийн цул махыг урт нарийн хэрчинэ. Эсвэл хонь болон гахай, тахиан махыг ч ашиглаж болно. Саванд 1 цайны халбага ургамлын тос, сой соус, хуурай гурил, ус, давс, элсэн чихэр, хар перцийг хийж сайтар хутгаж өтгөн сүмс болгосны дараа хэрчсэн махыг хийж сайтар хутгаад 30 минут амраана.

  2. 2

    Энэ хооронд хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тос хийж халаагаад урт нарийн хэрчсэн лууван болон чинжүүг хийж дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь хуурна. Бага зэрэг давслаж амтлаарай.

  3. 3

    Ингээд жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 2 минут хуурна. Ногоог галаас гаргаж хөргөнө.

  4. 4

    Ногоо хуурч байсан хайруулын тавгыг угаалгүйгээр амталсан махыг хийж шарж эхэлнэ. Бор хүрэн болтол шарна.

  5. 5

    Ингээд дээрээс нь хуурсан ногоогоо хийж болтол нь хуурч шараарай.

  6. 6

    Таваглаад бэлэн ногоогоор хачирлахад зоогийг ширээг сайхан харагдуулах амтат зууш бэлэн боллоо.