1000 жор
Үндсэн хоол , Итали , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

1 year ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
5

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Татсан махтай шпагетти

Татсан махтай шпагетти

Та тансаг амттай шпагетти идэх дуртай юу? Шпагеттины мах заавал бөөрөнхий байх албагүй бөгөөд цаг хэмнэх үүднээс татсан махыг амтлан шпагетти хийж болдог.

60 мин

  1. 1

    Оливын тосыг гал дээр халааж жижиглэн хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна.

  2. 2

    Ингээд үхрийн өөхгүй, цул татсан махыг хийж хуурч эхлэнэ.

  3. 3

    Worcester сүмсийг хийж хутгаж хуурна.

  4. 4

    Хэт ширүүн гал дээр хуурч болохгүй, галын хэмийг сайн тохируулаад жигд хутган хуураарай.

  5. 5

    Махны өнгө бор болсны дараа улаан дарсыг хийнэ.

  6. 6

    Ингээд хуурай амтлагчид болох давс, хар перц, паприка, ореганог хийж сайтар хутгаж холиорой.

  7. 7

    Үүний дараа өөр саванд улаан лоолийг угаасны дараа сайтар жижиглэн няцласан байх ба үүнийг хуурсан махруу хийнэ. Мөн жижиглэн хэрчсэн сармисыг хийнэ.

  8. 8

    Зөгийн балыг хийж сайтар хутгана.

  9. 9

    2-3 хоолны халбага томатны сүмс хийж сайтар хутгаад галын хэмийг зөөллөж зөөлөн гал дээр 30-45 минут болгоно. Үе үе хутгана. Амсаж үзээд нэмэлт амталгаа хийж болно.

  10. 10

    Шпагетти хийхэд хамгийн гол зүйл бол гоймон. Сайн чанарын сайхан амттай гоймон аваад зааврын дагуу чанаж болгох нь нэн чухал. Шпагеттины гоймонг чанахдаа эхлээд халуун буцалсан усанд давс, оливын тосыг хийж хутгаад гоймонг хийж заасан хугацааны дагуу чанана. Ихэнхи гоймонг 15-17 минут чанадаг. 1-2 минутаар л илүү юм уу дутуу чанахад гоймон нялцгайрах эсвэл хатуурах талтай тул болгоомжтой чанаарай.

  11. 11

    Чанасны дараа гоймонг халуун уснаас шүүж аваад хүйтэн усанд хөртөл нь сойно. Ингээд сайтар шүүж аваарай.

  12. 12

    Саванд маслыг хийж хайлуулна.

  13. 13

    Дээрээс нь гоймонг хийнэ.

  14. 14

    Ингээд зөөлөн гал дээр масло бүрэн хайлж, гоймон халуун болтол хуураарай.

  15. 15

    Ингээд гоймон дээр амтлаж хуурсан махтай сүмсийг жигд гоожуулан амтат сырээр амтлан шпагетти бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.