1000 жор
Бэлдмэл, ханд , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
4

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Онцгой үйл явдалд зориулж 3 өдрийн дотор ТУРААХ ЖОР

Онцгой үйл явдалд зориулж 3 өдрийн дотор ТУРААХ ЖОР

Таны амьдралд онцгой тэмдэглэлт үйл явдал, баяр ёслол, арга хэмжээ тун удахгүй тохиох гэж байна уу? Гэтэл таны унжсан гэдэс, хавин, цулцайсан байдал таалагдахгүй байна уу? Тэгвэл ганцхан тэр өдөрт зориулан турах 3 өдрийн хоолны дэглэмийг хүргэж байна. Энэ өдөрт та зөвхөн зааврын дагуу ягштал хооллох ба 4-дөх өдрөөс эхлэн хэвийн хооллолтын дэглэмдээ ороорой. Учир нь энэ нь урт хугацааны тураах дэглэм биш бөгөөд богино хугацаанд таны илүүдэл өөхтэй хэсгийг татаж, чангалах, гэдэс дотрыг сайтар цэвэрлэж шингэлэх арга гэдгийг бүү мартаарай. Ингээд онцгой өдөр тохиохоос 3 өдрийн өмнө дэглэмээ эхлэнэ. Танд амжилт хүсье.

15 min

  1. 1

    Эхний өдөр: Өглөө боссоноосоо эхлээд өдрийн турш зөвхөн улаан лоолийн шүүс уух болно. Мөн ямар ч элсэн чихэр, давсгүй агшаасан будаа идэж болно. Өлссөн үедээ идээрэй. Энэ нь хүний биеэс ялгардаг давслаг шүүрлийн хэмжээг багасган сатуулдаг.

  2. 2

    Хоёр дахь өдөр: Өдрийн турш чихэргүй, органик тараг уух, өлссөн үедээ ottagе бяслаг иднэ. Ямар хэмжээгээр идэх нь тийм ч чухал биш зөвхөн өлсөөд байвал хүссэнээрээ ойр ойрхон идэж болно.

  3. 3

    Гурав дахь өдөр: Өдрийн турш зөвхөн ногоон цай эсвэл ургамлын гаралтай цай уугаарай. Өлссөн үедээ давсгүй жигнэсэн мах иднэ. Тахианы цээж мах байвал илүү үр дүнтэй.