1000 жор
Хачир , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Амталж шарсан улаан лооль

Амталж шарсан улаан лооль

Танд шинэхэн улаан лоолио амталж шаран бүх төрлийн хоолоо улам сайхан амттай хийж идэх маш амархан жорыг хүргэж байна

20 min

  1. 1

    Улаан лоолио угааж цэвэрлээд буцалсан усанд дүрж хальслаад нимгэн хэрчиж зүснэ

  2. 2

    Бяслагаа үрж жижиглэнэ. Хатуу бяслаг хэрэглэхэд тохиромжтой

  3. 3

    Өндөг, бяслаг, майонез юмуу цөцгийн дээрээ гурил хийгээд сайтар хутгаж өгнө. Цөцгийний оронд майонез хэрэглэж болно

  4. 4

    Бэлэн болсон хольцон дээрээ амт оруулах хэмжээний давс перец мөн яншуйгаа нэмээд холино

  5. 5

    Тосоо халааж бэлтгэснийхээ дараа улаан лоолио сүмсэндээ дүрж өгнө. хүссэн хэмжээгээрээ сүмсээ нэмж зузаан болгож болно

  6. 6

    Хоёр талаар нь эргүүлэн хүрэн шаргал өнгөтэй болтол нь шарна. Ингээд бэлэн боллоо. Хоолонд хачир нэмэхээс гадна дангаар нь идсэн ч амттай