1000 жор
Үндсэн хоол , Тайван , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
2

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Тахиан мах бууцайтай гурилтай шөл

Тахиан мах бууцайтай гурилтай шөл

Өнөөдөр шиг ийм хүйтэн зэврүүн өдөр сайхан уур савссан гурилтай шөл идээд л шөлийг нь сорж уугаад суувал ч сайхан даа. Танд тахианы махтай бууцайтай нэгэн төрлийн гоймон маягын жорыг санал болгоё

40 min

  1. 1

    Хуурай гурилаа аяга юмуу гурилын модон дээрээ асгаж хонхойлоод дотор нь өндөгөө хагалж хийгээд дээрээс нь халбаганы тал ургамалын тос болон чимх давс хийгээд зуурна

  2. 2

    Зуурсан гурилаа эвэнд ортол 20-30 минут амраана

  3. 3

    Гурилаа нимгэн элдэж өгөөрэй. Гурилаа элдэхдээ зурагт харуулсны дагуу эхлээд дундуур нь нугалаад дахин давхарлаад элдэнэ. Ингэж элдвэл илүү хялбар илүү хурдан мөн ижил нимгэн болно. Ингэж элдэхдээ Хуурай гурил сайн цацаж өгөөрэй

  4. 4

    Хүссэн хэмжээндээ нимгэн болтол элдсэн гурилаа хуйлж өгнө

  5. 5

    Ингээд 45 градусын налуутай нарийн хэрчинэ. Ингэж хэрчвэл илүү урт нарийхан үйлдвэрийн юм шиг гоймонтой болно

  6. 6

    Хайруулын тавгаа халаагаад цөцгийн тос, лууван болон сонгиноо нарийн жижиг хэрчиж хийгээд шаргал болтол нь хуурна

  7. 7

    Тахианы цээж махаа усанд хийж гал дээр тавина. Удалгүй тунгалаг шөл маань буцалж эхэлмэгц хөөсөрнө. Хөөсийг аваад 20-30 минут буцалгаад лууван болон лаврын навчаа нэмээд 4-5 минут буцалгана. Махаа гаргаад савхан хэлбэртэй хэрчинэ. Шөлөндөө гоймонгоо нэмээд 1 минут буцалгана

  8. 8

    Бууцайгаа ишнээс нь салгаж цэвэрлэж хэрчээд шөлөндөө хийн 5-6 минут буцалгана. Дээрээс нь хэрчсэн мах болон сармисаа хийгээд таны гэрийн нөхцөлд бэлдсэн амтат гоймон маань бэлэн боллоо. Та сармисанд дургүй бол хийхгүй байсан ч болно. Мөн дүпү болон өндөгөөр амталсан ч болно. Сайхан хооллоорой