1000 жор
Түргэн хоол , Орос , Дунд зэрэг ажиллагаатай

Нийтэлсэн:

1000жор 1000жор

2 years ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
3

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Өндөг, хиамаар хачирласан блинчик

Өндөг, хиамаар хачирласан блинчик

Та манай сайтаар дамжуулан блинчик хийж сурсан байгаа. Тэгвэл одоо өндөг, хиамаар хачирлан идэж үзээрэй. Амттай бас өглөөний цайндаа хийвэл таны цагыг хэмнэх болно

20 min

  1. 1

    Блинчикээ жорын мэдээллийн доор байгаа холбоосоор хийж бэлтгэнэ

  2. 2

    Блинчик дээрээ хиам болон өндөгөө хэрчиж тавиад дээрээс нь бяслагаа үрээд тавьж өгнө

  3. 3

    Бүх блинчикээ ороож бэлтгэнэ. Блинчикийн хачираа зах хэсгээр нь байрлуулаад захаас эхлэн хумьж гол хэсэгт нь очоод хоёр талаас нь дотогш нугалаад үргэлжлүүлэн хумина.

  4. 4

    Өндөгний шараа түрхэж өгнө

  5. 5

    Дараа нь талхны үйрмэгтээ өнхрүүлнэ

  6. 6

    Ингээд халааж бэлтгэсэн хайруулын тавгандаа хүрэн шаргал болтол нь хайрна

  1. Блинчик хийх жор

    Орос жороор блинчик хийгээрэй